ЦӨЛЖИЛТ-ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ

Цөлжилт гэдэг нь
гол төлөв хүний буруутай үйл ажиллагаанс болж үүссэн газрын доройтолын үйл явц юм.
ДЭЛХИЙ ДЭЭР:
  • Салхи, усны элэгдлээс болж жилд 75 тэрбум тонн хөрс устаж байна
  • Өдөр бүр 25 000 хүн өлсөж үхэж байна
  • Арал тэнгисийн гашуун түүхийг сана даа
  • 100 гаруй орны 250 сая хүн ам цөлжилтөнд шууд өртсөн
  • 1 тэрбум хүн цөлжилтөнд өртөх магагдлалтай
МОНГОЛД:
  • Нийт газар нутгийн 45% нь цөл газар
  • 90% нь цөлжилтөнд өртөх магадлал өндөртэй
  • Газрын 78% нь доройтолд орж, хөрсний үржил шим нь алдагдсан
Монгол орны нийт газар нутгийн 72.3 % нь цөлжсөн PDF Хэвлэх И-мэйл

(Эх үүсвэр: Гео-экологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төв)

Цөлжилтийг үүсгэж буй 2 гол хүчин зүйлс нь хүний болон байгалийн. Хүний нөлөөлөл нь 87 хувийг, байгалийн хүчин зүйлийн эзлэх хувь 13 орчим байдаг гэж үздэг ба хүний хүчин зүйлсд байгалийн нөөцийн зохисгүй менежмент, ашиглалттай холбоотой үйл ажиллагаанууд болох ой, усны нөөцийн хэт ашиглалт, газрын доройтол, бэлчээрийн талхагдлын эх сурвалж болсон мал аж ахуйн зохисгүй эрхлэлт зэрэг багтана.

Байгалийн хүчин зүйлс гэдэгт дэлхий нийтийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийн хам шинжийн илрэл болох агаарын хэмийн дулаарал, ган хуурайшилтын улмаас гол мөрөн ширгэх, шороон шуургаар туугдах өнгөн хөрсний алдагдал зэрэг үзэгдлүүд орж байна.

Монгол оронд орох хур тунадасны тархалт, унах хэмжээ нь нутгийн онцлогоос хамааран харилцан адилгүй байдаг ба дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон дулаарлын хүчин нөлөөгөөр нийт нутгийн 90 гаруй хувь нь цөлжих аюултай байгаа бол 70 гаруй хувь нь энэ аюулд нэрвэгдээд байгаа билээ.

Орон нутгийн түвшинд ард иргэд нь тэдний амьжиргаа, эдийн засагт нь нэн хохирол үзүүлж байдаг цөлжилттэй өөрсдийн хүчээр төвөөс ирэх тусламж дэмжлэгийг хүлээн харалгүй тэмцэж байна. Тэдний орон нутгийн түвшний элсний нүүдлийг зогсоох, салхины зурвас байгуулах зэрэг үйл ажиллагаа нь тарамдсан шинжтэй, мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө байхгүй хийгдэж байна.

Швейцарийн хєгжлийн агентлаг-ийн санхүүжилтээр 2007 оны 03 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн "Цєлжилтийг сааруулах тєсєл"-ийн гол зорилго нь Монгол Улс цєлжилттэй үр бүтээлтэй, идэвхтэй тэмцэх үйл ажиллагааг нь дэмжих, гандуу хуурай нутгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд оршино.

Єнгєрсєн хугацаанд тєслийн баг Ховд аймагт ажиллаж нэн шаардлагатай байгаа туслалцаа дэмжлэг, тулгарч буй бэрхшээлүүдийг газар дээр нь очин судлаж, холбогдох тайлан, зєвлємжийг гарган, тавсан зорилогдоо хүрэхийн төлөө идэвхитэй ажиллаж байна.

Төсөл нь үйл ажиллагаагаа Швейцарийн хєгжлийн агентлагаас Монгол орны хувьд баримтлах Хєгжлийн стратегитай нийцүүлэн хэрэгжүүлэх тул 2013 гэхэд хамрагдсан бүс нутгийн ард иргэдийн амьжиргааны нөхцөл байдлыг сайжруулхын төлөө чармайн ажиллана.

 

 Хамаарах холбоосууд:

http://www.unccd.int/

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци
http://www.undp.mn/snrm-slmcd.html      НҮБХХ-ийн "Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент" төсөл
http://soils.usda.gov/ Байгалийн нөөц хамгаалалтын ажил үйлчилгээ
http://www.greenfacts.org/ Эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тухай
 http://www.mne.mn/ Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 

 

 

 

 

Дүрстэй мэдээ



Get the Flash Player to see this player.

Хайлт хийх

Төслийн баримт

Төслийн нэр: Цөлжилтийг сааруулах төсөл
Төсөв: 14 сая Швейцарь франк
Хэрэгжих үе шатууд:
Эхлэл үе шат: 2007-2008
Үндсэн үе шат: 2008-2011
Төгсгөл үе шат: 2012-2014
Гол түнш байгууллагууд:
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо
Ховд аймгийн Засаг даргын тамгын газар
Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төв
НҮБХХ-ийн "Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент" төсөл

Санал, асуулга

цөлжилтийн тухай мэдээлэл авч чаддаг уу?
 

Холбогдсон зочид

Манайд 13 зочид онлайн