Үндсэн цэс

Төсөл хэрэгжих бүс нутаг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 28, Ням гариг, 12:43

Хөдөө, орон нутгийн ард иргэдийн 50% нь үндсэндээ мал аж ахуй, газар тариалан, хууль бус уурхай эрхлэн, байгалийн нөөц, баялагдаа найдан амь амьдралаа залгуулж байдаг. Швейцарийн хөгжлийн агентлаг нь үндэсний түвшинд хамгийн өндөр ядуурлын үзүүлэлттэй баруун бүсийн аймгуудын ард иргэдийн амьжиргааг сайржуулах чиглэлд хүмүүнлэгийн болон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Иймд Цөлжилтийг сааруулах төсөл нь уур амьсгалын өөрчлөлт (хур тунадас бага, хэт халалт), хүний зүй бус үйл ажиллагаа (бэлчээр талхагдал, худаг ус ширгэх) зэрэг нь газрын доройтол, цөлжилт үүсгэх үндсэн шалтгаан нь болж байдаг энэ бүс нутгийн Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад үйл ажилагаагаа голлон хэрэгжүүлнэ.