Үндсэн цэс

Цөлжилтийн тоо баримт



Get the Flash Player to see this player.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл (ЦСТ) PDF Хэвлэх И-мэйл

Монгол орны хувьд цөлжилттэй тэмцэх асуудал нь хөгжлийн тэргүүлэх чиглэлийн асуудал болоод байгаа бөгөөд үндэсний хөгжлийн зорилтууд болон Мянганы хөгжлийн 1, 7 дугаар зорилтуудад хүрэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 

Цөлжилт нь "Байгаль орчны тогтвортой байдлыг хангах: Тогтвортой хөгжлийн зарчмыг улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, байгаль, байгалийн баялагийн доройтол, хомсдолыг зогсоох, сэргээх" хэмээсэн МХЗ-д тулгуурлан боловсруулсан 2008-2021 оны Үндэсний хөгжлийн стратегийн хэрэгжилтэнд нөлөөлөх хэмжээний асуудал. Монгол дах ШХА-гийн стратегийн гол зорилго нь Монголын ядуу эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, тэднийг дэмжихэд чиглэгдэнэ.

ЦСТ-ийн зорилго, үйл ажиллагаа нь "байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, байгаль орчинд ээлтэй нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих замаар малчид, хөдөөгийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх" хэмээх Швейцарь Улсаас Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн туслалцааны хамтын ажиллагааны 2007-2012 оны стратегитэй бүрэн нийцэж байна. Уг төсөл нь улсын түвшинд гарах 3 үр дүнд хувь нэмэрээ оруулах юм. Үүнд: 1) байгалийн нөөцийн менежмент, мониторингийн хяналтын эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжүүлэх бүтэц бий болгож, сайжруулах;
2) гамшигийн бэлэн байдлыг сайжруулах;
3) орлогын эх үүсвэрийг олшруулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх.

Ерөнхий мэдээлэл
Монгол улс нь 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид (НҮБ-ын ЦТК) элсэн орж, улмаар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг (ЦТҮХөтөлбөр) боловсруулж, 2003 онд шинэчлэн баталсан юм. ЦТҮХөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулан зохицуулах зорилгоор бүтэц зохион байгуулалтын хүрээнд Цөлжилттэй тэмцэх үндэсний хороог (ЦТҮХороо) байгуулсан байна. Хэдийгээр цөлжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд зарим нэгэн алхам хийгдсэн ч цаашид ЦТҮХороо болон түүний техникийн ур чадварыг бэхжүүлэн дэмжих талаар маш их зүйл хийх шаардлагатай байна.

Монгол орон төвлөрсөн эдийн засгаас зах зээлд шилжих үед улс төрийн түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнд бүх анхаарлаа хандуулж, хөрөнгө мөнгөний гачигдалд орсоны уламаас цөлжилтийн асуудал орхигдож "цаасан дээр" төдий л үлдсэн.

Өнөө үед хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаануудын хоорондын уялдаа холбоо сул, салбарын шинжтэй, асуудлыг зөвхөн нэг талаас нь, тухайлбал, бэлчээрийн менежментийн асуудлыг Хүнс хөдөө аж ахуйн яам (ХХААХҮЯ) дээр төвлөрүүлсэн, биологийн нөхөн сэргээлтийг Байгаль орчны яамны (БОАЖЯ) асуудал мэтээр авч үздэг байх жишээтэй.

Харин орон нутгийн ард иргэд төвөөс аливаа нэгэн тусламж дэмжлэг харалгүйгээр эдийн засгийн байдал, аж амьдралд нь ихээхэн хохирол үзүүлж байдаг цөлжилтийг сааруулахад хүч, боломжоо нэгтгэн тэмцэж байна. Орон нутгийн элсний нүүдлийг зогсоох, салхины зурвас байгуулах зэрэг үйл ажиллагаа нь тарамдсан шинжтэй, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө дутагдаж байна.

Үндэслэл
Монгол Улсын Засгийн газар ЦТҮХөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Швейцарийн хөгжлийн агентлагаас (ШХА) дэмжлэг хүсч Цөлжилтийг сааруулах төсөл (ЦСТ) хэрэгжих хугацаанд өөрсдийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэхүү төслийн үйл ажиллагаа, зорилтууд нь Швейцарийн хөгжлийн туслалцааны хамтын ажиллагааны 2007-2012 стратеги (ШХАС) болон "байгалийн нөөц баялгийн тогтвортой менежментийг бий болгох замаар хөдөө, орон нутгийн малчдын амьжиргааг дэмжин, дээшлүүлэх" хэмээх зорилготой нийцэж, ШХА-ийн Байгаль орчны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, зорилттой уялдан, Риогийн конвенци, НҮБ-ын ЦТК-ийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэж байна.

Төслийн зорилго
Төслийн нийтлэг зорилго нь Монгол Улс цөлжилттэй үр бүтээлтэй, идэвхтэй тэмцэх үйл ажиллагааг нь дэмжих, гандуу хуурай нутгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд оршино.

Төслийн зорилтот бүлэг, ашиг хүртэгсэд
ШХА нь үндэсний түвшинд хамгийн өндөр ядуурлын үзүүлэлттэй байдаг баруун бүсийн аймагуудад үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг бөгөөд хэдэн жилийн өмнө эдгээр аймгуудын зуданд нэрвэгдэгсдэд тусламж, туслалцаа үзүүлж, орон нутгийн нөхцөл байдалтай нь ойр танилцсан туршлага, мэдлэгтэй. Тус агентлагаас эдгээр газар нутагт "Ногоон алт", "Тусламжийн буудай"-н төсөл зэргийг хэрэгжүүлж байгаа нь төслийн хувьд завшаантай хэрэг юм.

Төслийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаа нь ЦТҮХороог бэхжүүлэхэд чиглэх ба Ховд аймгийн Буянт сумын 4 багийн ногоочид, фермер малчид, сургууль, сургуулийн хүүхдүүд 2, 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийн зорилтот бүлэгт хамрагдана. "Ногоон алт" төслийн сургамж, олсон ололт дээр тулгуурлан хэрэглэгчдийн бүлгийг байгуулахдаа иргэдийн нийгмийн байр суурь, гарал үүслээс үл хамааран ижил тэгш эрх бүхий гишүүнчлэл бий болгох нь амжилтын гол үндэс болно гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

4-р бүрэлдэхүүн хэсгийн зорилтот бүлэгт цөлжилтийг сааруулах асуудлыг сонирхож буй хүн бүр байж болно. Эхний үеийн төслийн үйл ажиллагааг тодорхой сонгогдсон бүсэд туршиж, цаашид олсон амжилт, ололтоо бусад газар нутагт өргөжүүлэн хэрэгжүүлнэ. Эдгээр үйл ажиллагаануудын төрөл, үйл явц нь бүрэлдэхүүн хэсэг бүрээс хамааран өөр өөр байна.

Төслийн тухай танилцуулга үзэх