|
Монгол орны цөлжилтийн төлөв байдал |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 9-р сарын 30, Лхагва гариг, 13:45 |
|
Цөлжилт нь Монгол орны хувьд эрчимжиж байгаа, салбар дундын зохицуулалт шаардсан, сүүлийн үед хүний болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ихээхэн идэвхижэж байгаа, нарийн түвэгтэй асуудал болоод байна.
Улс орны сайн сайхны эх үүсвэр нь нэгэнт байгаль орчин, түүний бүрэн байдалтай салшгүй холбоотой байдаг тул байгаль орчныг хамгаалах асуудлыг эдийн засгийн өсөлт, нийгмийн тэгш байдлыг хангах зэрэг хөгжлийн бусад тэргүүлэх зорилт бүхий асуудалуудтай эн зэрэгцүүлэн тавьж, яаралтай шийдвэрлэх шаардлагатай болоод байна.
Өнөөдөр байгаль орчинг хамгаалах асуудлыг дараах шалтаг, шалтгааны улмаас бусад салбарын нэгэн адил анхаарах шаардлагатай болоод байна. Үүнд:
-
Монголын экологийн нөхцөл байдал нь маш эмзэг өртөмтгий байдаг нь Монгол орон нь эрс тэс уур амьсгалтай, гандуу хуурай, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг байгалийн хязгаарлах хүчин зүйлсийн нөлөөллийн дор байдагтай холбоотой
-
Экосистем нь ихээхэн өөрчлөгдөн хувьсаж, биологийн төрөл зүйл цөөрч устаж байгаа нь сөрөг нөлөөллийг улам нэмэгдүүлж байна
-
Байгалийн баялаг, нөөц ашиглалтын менежмент сул байгаа нь хоорондоо зөрчилтөй 2 үндсэн ашиг сонирхол байдагтай холбоотой. Нэгт өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангах, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, хоёрт нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэх хүсэлтэй хүн амын ихээхэн хэсгийн эрх ашгийг хамгаалах
Цөлжилтийн тодорхойлолт ба зарим тоон баримтууд
Холбогдох баримт/тоон үзүүлэлтүүд:
-
Нийт газар нутгийн 90% нь цөлжилтөнд өртөх магадлал ихтэй, хуурай, хагас хуурай бүсэд оршдог
-
Нутгийн 41% нь цөлжилтөнд өртөмтгийн
-
Улс орны 45% нь цөлөрхөг газар байдаг бөгөөд үүний 65,1% нь эрсдэл ихтэйд тооцогддог
-
Газрын 78% нь доройтолд орсон байдаг нь хөрсний үржил шим алдагдахад хүргэсэн
Байгалийн хүчин зүйлс:
- Мөслөгийн дараах удаан хугацааны өөрчлөлт, мөнх цас, мөнх цэвдэгийн хайлалт
- Уур амьсгалын хосолсон өөрчлөлт болон дэлхийн дулааралын нөлөө
- Газар зүйн байршил
- Гадарга, газрын ус доор байрлалтай
- Бага, жигд бус хур тунадасын хэмжээ
Хүний хүчин зүйлс:
- Бэлчээрийн талхагдал
- Атаршсан тариалангийн талбай
- Хагалаад орхигдсон талбай
- Хөрсний номрог хуулагдсан/салхинд элэгдсэн
- Уул уурхай эрхлэлт
- Ой мод болон бусад ургамлын зүйлийн замбараагүй хэрэглээ
- Шороон зам хэт их гаргасан
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 16:41 |