|
Ерөнхий зорилго: Цөлжилтийг сааруулах төсөл нь Мянганы хөгжлийн зорилтууд, Үндэсний хөгжлийн зорилтууд болон Швейцарийн хөгжлийн агентлагийн (ШХА) стратегийн дараах зорилтуудын биелэлтэнд хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ. Үүнд:
МХЗ 7: Байгаль орчны тогтвортой байдлыг хангах: Тогтвортой хөгжлийн зарчмыг улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, байгаль, байгалийн баялгын доройтол, хомсдолыг зогсоох, сэргээх
Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ус, гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдаатай; Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр (ЦТҮХөтөлбөр)
Монгол дах ШХА-гийн стратеги: Байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих замаар малчид, хөдөөгийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх
Төслийн зорилго: Монголын холбогдох байгууллагуудын цөлжилттэй үр дүнтэй тэмцэх чадавхийг сайжруулж, гандуу, хуурай нутгийн ард иргэдэд тогтвортой амьжиргааг бий болгоход дэмжлэг үзүүлэх
Төсөл нь хоорондоо нягт уялдаа бүхий 4 бүрэлдэхүүн хэсгээр хэрэгжинэ. Үүнд:
Бүрэлдэхүүн хэсэг 1 Монгол орны цөлжилттэй тэмцэх бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж, үндэсний хороо нь (ЦТҮХ) хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан, үйл ажиллагааг удирдан зохицуулах чадварлаг байгууллага болсон байна
Бүрэлдэхүүн хэсэг 2N Ховд аймгийн Цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх Орон нутгийн нөхөрлөл, бүлгүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, амьжиргааны эх үүсвэрээ төрөлжүүлэх эрх зүйн боломжтой болсон байна. Аймаг, сумын төр захиргааны байгууллагууд нутгийн иргэдийн оролцоотой байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжиж оролцох үүрэг хариуцлага эрх, үүрэг хуульчилагдсан байна.
Бүрэлдэхүүн хэсэг 2W Ховд аймагт усны нэгдсэн менежментийг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх Газар тариалангийн нөхөрлөл, бүлгүүд усны нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, амьжиргааны эх үүсвэрээ (гол төлөв усалгаатай газар тариалан эрхлэх) баталгаажуулах боломжтой болж Буянт сав газрын экологийн нэгдмэл байдал тогтворжино.
Бүрэлдэхүүн хэсэг 3 Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа, Эко-сургуулийн санаачлага Залуу үе, олон нийт, шийдвэр гаргагч нарын цөлжилт, тогтвортой хөгжлийн талаархи мэдлэг мэдээлэл нэмэгдсэн байна. Байгаль орчинд хандах хандлагын өөрчлөлт гарч эхэлсэн байна. Цөлжилтийн талаархи буруу баримтыг өөрчлөх зорилго бүхий "Цөлжилтийн тухай 10 баримт" 2 жилийн кампанит ажлыг түнш байгууллагуудын хамтаар хэрэгжүүлсэн байна.
Бүрэлдэхүүн хэсэг 4 Технологи, мэдлэгийн менежмнет Цөлжилтийг сааруулах мэдлэг, технологи, арга барил, зураг, хэрэгслүүдийг цуглуулж бүртгэн МОНКАТ мэдээллийн санд оруулж орон нутагт дэлгэрүүлэх, бодлогын түвшинд шийдвэр гаргахад ашиглах боломжтой болгоно.
|