Үндсэн цэс
Цөлжилтийн тоо баримт
Get the Flash Player to see this player.
| Төсөл хэрэгжүүлэх стратеги |
|
|
|
| Бичсэн Administrator |
| 2008 оны 8-р сарын 13, Лхагва гариг, 00:50 |
|
Улаанбаатар хот дах Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) нь төслийн үйл ажиллагааг ерөнхийд нь хэрэгжүүлж, хэрэгжилтийг Швейцарийн хөгжлийн агентлагт тайлангна. Мөн бусад ижил төрлийн үйл ажиллагаа бүхий төсөл, хөтөлбөрүүдтэй уялдан ажиллаж, хамтын ажиллагааг сайужруулна. ТХН нь цөлжилт, хуурайшилтийн чиглэлд хэрэгждэг үндсэний болон олон улсын оролцогч байгууллагуудтай нягт ажиллана. Төслийн 4 бүрэлдэхүүн хэсгийг тус тусд нь хэрэгжүүлэх боловч эдгээр нь хоорондоо уялдаатай, нэгдсэн хэлбэрээр хэрэгжинэ. Мөн цөлжилтийн асуудлыг цогц байдлаар нь төрөл бүрийн түвшинд тодорхой үр дүнд чиглүүлэн, тухайлбал, үндэсний түвшинд ЦТҮХ-г дэмжих, экологийн боловсрол, бодлогын асуудлыг авч үзэх зэргээр, бүсийн түвшинд бүсийн төлөвлөлтийг боловсруулах, орон нутгийн түвшинд технологи, орон нутгийн санаачлагыг дэмжих зэргээр ажиллах болно. Төслийн 1-р үе шатыг 2007-2010, 2-р үе шатыг 2010-2014, Төгсгөлийн үе шатыг 2014 онуудад тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү төсөл нь ШХА-ийн хэрэгжүүлж буй бусад төсөл, хөтөлбөртэй нарийн нягт холбооотой ажиллахдаа бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар технологийн түвшинд болон орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар нилээдгүй туршлага хуримтлуулсаныг ашиглана. Төгсгөлийн үе шатны хувьд баримтлах стратеги
|
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 11:50 |




