Үндсэн цэс
| Цөлжилтийн тухай 10 баримт |
|
|
|
| Бичсэн Administrator |
| 2011 оны 4-р сарын 04, Даваа гариг, 14:47 |
|
Ард иргэдийн дунд цөлжилтийн талаар зөв ойлголт төрүүлэх, цөлжилтийн эсрэг ямар нэг зүйл хийж болдог, бид оройтоогүй байна гэдэг санааг хүргэх зорилгоор Цөлжилтийг саарулах төсөл 2011-2012 онуудад “Цөлжилтийн тухай 10 баримт” кампанит ажлыг эхлүүлж байна. Энэ ажлыг юуны түрүүнд төслийн зорилтот аймаг болох Ховд аймгаас эхлүүлэн хэрэгжүүлж улмаар үндэсний хэмжээний ажил болгон өргөжүүлэх загвар бий болгох юм. Одоогоор Кампанит ажлын бэлтгэл ажлууд хийгдэж байгаа ба 2011 оны 06 сарын 17 буюу Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр албан ёсны нээлт хийж, баримт бүрийг сар бүр нийтэд шат дараалалтайгаар таниулах ажлууд хийгдэнэ. Ингэхдээ бид орон нутгийн болон үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд болон Цөлжилттэй тэмцэх үндэсний хороотой түлхүү хамтран ажиллаж, аль болох олон тооны хүмүүст асуудлын чухалыг хүргэхээр зорино. ТАТАЖ АВАХ |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 4-р сарын 07, Пүрэв гариг, 12:27 |




