Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

Судалгаа

Цөлжилтийн тухай танин мэдэхүйн цомог PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 10:16

Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл нь ерөнхий боловсролын нийт 32 сургууль дээр эко-сургуулийн үзэл баримтлалыг туршин хэрэгжүүлдэг. Төсөл нь эдгээр сургуулийн багш, сурагчдын дунд цөлжилтийн тухай мэдлэгийг түгээж, байгальд ээлтэй зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор "Миний бүтээх баянбүрд" хэмээх цөлжилтийн тухай танин мэдэхүйн цомог боловсруулах ажлыг Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа ТББ-тай хамтран хийж гүйцэтгээд байна.

Уг цомогт цөлжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгаан, гарах арга зам зэрэг мэдээ, мэдээллийг 7-8 дугаар ангийн сурагчдын оюуны чадавхи, чадварт тохируулан боловсруулж оруулсан. Цомгийн ашиглалтын тухай багш нарын сургалтыг эхний ээлжинд зохион байгуулж, дадлагажуулж, хөдөө орон нутагт түгээж эхлэнэ. Цаашид хэрэгцээ шаардлага дээр үндэслэн цомгийн ахлах болон бага ангийн сурагчидад зориулсан хувилбарыг өөр загвар, агуулгаар боловсруулахаар төлөвлөж байна.

Танин мэдэхүйн цомгийн зорилго:
Багш, сурагчид болон сургуулийн хамт олны дунд цөлжилт, түүний уг гарал, үзүүлэх үр нөлөөний тухай мэдээлэл өгөх
Багш, сурагчдын заах, суралцах үйл явцыг өөгшиулж, сайжруулах
Эцэг эхчүүд байгаль орчин, тэр дундаа цөлжилтийн асуудалд санаа зовинодог болоход хүүхдүүд нөлөөлдөг болгох

Энэхүү цомог нь Багшийн гарын авлага, Сурагчийн танин мэдэхүйн болон Дасгал ажлын ном, зургийн цомог (16 зураг), зурагт хуудас (амлалтын мод), тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн (томруулдаг шил, шоо) – ээс бүрдэх бөгөөд зорилго, агуулга, арга зүйн хувьд нэгдмэл, дотоод бүтэц нь бие биенээсээ урган гарсан, харилцан хамааралтай болно. Гурван ном нь 4 бүлэгтэй бөгөөд бүлгийн гарчиг, бүлэг тус бүрийн бүтэц өөр өөрийн онцлогтой.

 
Цөлжилт, газрын доройтолын төлөвийг үнэлэнэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2012 оны 1-р сарын 16, Даваа гариг, 08:53

Монгол орны аймаг бүр хөрсний чанар, доройтолын шинжилгээ хийх лабораторитай болно

Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас Монгол оронд хуурайшилт, цөлжих явц эрчимшиж  нутаг  дэвсгэрийн 70  гаруй хувьд нь цөлжих явц илэрч байна гэсэн судалгааны дүн байдаг. Цөлжилтийг үнэлэх гол үзүүлэлт бол тухайн бүс нутагт ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж, хөрсний чанар муудах явц юм.

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд цөлжилтийн хяналт шинжилгээний сүлжээ байгуулах ажлыг Цаг уур, орчны хяналт шинжилгээний газар хэрэгжүүлж байна.

Монголд бэлчээрийн ургамлын ажиглалтыг хэд хэдэн байгууллага хийдэг бол хөрсний чанарын хяналт шинжилгээг улсын хэмжээнд төвлөрүүлэн хийдэг байгууллага байхгүй. Тус газар  хөрсний чанарын анхан шатны үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүйг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааны болон төрийн , төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдийн хүчээр боловсруулан БОАЖЯ-ын 2011 оны 114 дүгээр тушаалаар батлуулан хэрэгжүүлэх ажлыг 2011 онд байгаль орчны шинжилгээний лаборатори  бүхий 10 аймагт эхлүүлсэн.

Энэ ажлыг дэмжиж бүх аймгийн хэмжээнд хугацаа алдалгүй эхлүүлэх зорилгоор 10 аймагт лаборатори байгуулахад шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангах ажлыг тус төслөөс 2011 онд хийж, боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах ажлыг 2012 онд хийхээр төлөвлөж байна.
Ингэснээр 2012 онд бүх аймгууд хөрсний чанар, доройтолын шинжилгээ хийх лабораторитай болж ажиглалтыг эхлүүлэх болно. Хөрсний чанарын хяналт шинжилгээг улсын хэмжээнд  1500 гаруй цэгт хийх бөгөөд мэдээллийг үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн санд оруулан бүртгэлжүүлэх юм.
Цөлжилтийн явцыг судлах хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээ буй болсноор газрын доройтол, цөлжилтийн төлөвийг үнэлэх, цөлжилтийг сааруулах чиглэлээр авах арга хэмжээ, бодлогыг бүс нутгийн  хэмжээнд ялгавартайгаар тодорхойлж хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д. Цээсодролцоо: "Хөрсний чанарын хяналт шижилгээг улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх хүн хүч, багаж төхөөрөмжийн ихээхэн хангамж шаардсан ажлыг богино хугацаанд хийж байгаад энэ ажлыг харуцсан хүний хувьд сэтгэгдэл өндөр байна. Энэ ажлыг манай орон нутгийн мэргэжлийн байгууллагуудад цаашид тасралтгүй хийж чадна гэдэгт итгэл төгс байна".

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 16, Даваа гариг, 09:28
 
Төслийн 2011 оны гол үр дүнгээс PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2011 оны 12-р сарын 20, Мягмар гариг, 11:59

Өнгөрч буй онд Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд гарсан томоохон үр дүн, амжилтуудаас хуваалцаж байна. 

Та бүхэн ирж буй ондоо ажлын өндөр бүтээмж, эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 20, Мягмар гариг, 12:17
 
Төслийн түнш байгууллагуудын уулзалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2011 оны 12-р сарын 20, Мягмар гариг, 11:51

Хаалгаа бүү хаа

Төсөл нь 2007 оноос буюу хэрэгжиж эхэлсэнээсээ хойш хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудын танилцах уулзлалтыг 11 сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Түншүүд төсөлтэй хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагааны төлөө хүлээх хариуцлага ухамсарлаж байгаа нь хийсэн танилцуулга, илтгэлээс илт байсан нь цаашид тогтвортой хэрэгжихийн нэг илрэл мөн.

Ийм төрлийн уулзалтыг зохион байгуулах нь байгууллагуудын хоорондын мэдээллийн зөв урсгалыг бий болгож, өнөөг хүртэл бүрэлдэж ирсэн уялдааг илүү ахиу түвшинд хүргэх боломж бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн хамтын ажиллагааны явцад дутуу харсан, орхигдуулсан ажлуудыг илрүүлж, ярилцаж, засч залруулах арга замыг хамтдаа хайх боломж олгосоноороо давуу талтай.

Оролцогсдын илрүүлсэн гол асуудалд ус хэмнэх, байгалийн нөөцийн ашиглалтанд иргэдийн тавих хяналтыг сайжруулах зорилгоор олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх ажлыг өргөжүүлэх саналууд давамгайлж байв.

Д. Баярбат, ЦТҮХорооны Нарийн бичгийн дарга: Бид анх удаа ийм албан бус уулзалтанд оролцож байна. Хүмүүс хоорондоо ярилцаж, санал бодолоо чөлөөтэй илэрхийлэх нь эерэг уур амьсгалыг бүрдүүлж байна.

Ийм төрлийн уулзалт цугалаан хийснээр төсөл нь цаашид хамтран ажиллагсадаа үйл ажиллагаа, гарах үр дүнгийн хувьд хэрхэн уялдуулж, холбох тухай, ялангуяа мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, бодит бүтээгдэхүүн гаргахад хэрхэн хамтруулж болох тухай санаа авах, төлөвлөхөд сайн туршлага болсон юм.

БОАЖЯ-наас хүсэлт тавьсаны дагуу бид 12 сарын 12-ны өдөр төслөө танилцуулах уулзалтыг зохион байгуулахад мөн л усны менежмент, хөрсний чанарыг сайжруулах асуудлыг чухалчлан хэлж, зөвхөн тайлан бичиж үлдээх биш харин илүү бодит ажлуудыг санаачилан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байсан юм.

 
Цөлийн гэгээ жүжиг Ховдод амиллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2011 оны 12-р сарын 13, Мягмар гариг, 12:05

Ховдод гэгээ татлаа

“Харгана, бут, бургас, монос, шинэс бүгд зөвлөлдөж хэлэлцээд халуурч бүлээрч өвдөж байгаа энэ Орчлонг ганц хүн л аварвал аварна, аварахгүй бол бид сөнөх болжээ...” хэмээн хэлжээ. 

Энэ оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ховдын Хөгжимт драмын театр “Цөлийн гэгээ” жүжгийг тайзнаа амилуулж, хүн өөрөө байгаль эхийн үр сад атал эхийгээ дандаа гомдоож, хохироож байгааг, хичнээн хар хөнөөлийг хамгийн өчүүхэн хэрэглээний шуналаас болж бий болгож буйг хошин шог хэлбэрээр харуулахыг зорьлоо.  

Хүн байгалийг сүйдэлж баялагийг нь авчихаад  ямар ч хариуцлага үүрэхгүй байх гэсэн оролдлого, тэр нь эргээд хэрхэн үйлийн үрээ эдэлж болохыг, ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөөд эргэхдээ хад мөргөнө гэх үзэл санаагаар илэрхийлсэн.

Хэрвээ мод, уул ус, газар шороо, хад асга үг хэлдэг байсан бол хичнээн түүхийг өгүүлж, гомдол цөхрөлийн үг урсгах байсан бол хэмээх соньхон асуултад амьдчилалаар гаргаж ирсэн хоёр загийн дүр хариулт өгнө.  

Нүгэл гэдэг нь бодлоороо, үгээрээ, үйлээрээ байдаг юм гэх сургаал байдаг. Энэ дундаас хамгийн аймшигтай нь бодлын нүгэл юм. Учир нь бодол бохир заваан бол үг, үйл хоёр бохир заваан байх нь тун чиг ойлгомжтой.

Тиймээс л бид тархиныхаа цөлжилтийг таслан зогсоож чадах аваас үүний үр дагавар болсон байгалийн цөлжилтийг сааруулж чадна гэсэн утга санаагаар жүжиг өрнөнө.       

Жүжгийн зохиолыг Ховдын хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч Ариунжаргал эх зохиол дээр суурилан бичиж, тус театрын чадварлаг жүжигчид амилуулан тоглосон. Жүжиг нь 2 бүлэг, 5 үзэгдэлтэй, нийт 10 дүр байх бөгөөд үүнээс 7 дүр нь хүний, 3 нь байгалийн буюу модны дүр юм.

Швейцарийн хөгжлийн агентлаг дээрхи жүжгийг бүтээхийг дэмжих шийдвэр гаргахдаа өмнө нь Улсын драмын эрдмийн театртай хамтран бүтээсэн “Шар тэнгисийн тарчлаан”, “Харц хатан” зэрэг дуулалт жүжиг бүтээсэн туршлагадаа түшиглэсэн. “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжиг нь шилдэг дуулалт жүжиг, шилдэг хөгжим, шилдэг туслах дүр номинацаар 2010 оны Гэгээн муза шагналыг хүртэж, УДЭТ-ын урын санд албан ёсоор бүртгэгдсэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 13, Мягмар гариг, 12:13
 
Сэтгүүлчид бидэнтэй хамт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2011 оны 11-р сарын 21, Даваа гариг, 17:07

Сэтгүүлчид бидэнтэй хамт  

“Цөлжилт гэж их ярьдаг болж. Би энэ асуудлаар бичиж иргэдэд сэдэл өгөхийг хүсдэг ч хангалттай мэдээлэл олж авах хэцүү байдаг. Заримдаа зүгээр ярилцлага авах хүн нь ч олддоггүй,” хэмээн Увс аймгийн идэвхитэн сэтгүүлч хэлж байсаныг санаж байна.

Говь-Алтай аймгийн сэтгүүлч: “Нутаг маань цөлжиж байна бид яавал дээр вэ, гэж нутгийн хүмүүс ярьдаг. Чухам ийм арга зам байдаг юм байна гээд хэлээд өгөх, чиглүүлээд өгөх хүн манай хөдөө байдаггүй.”

Дээрхи асуудлууд биднийг хөдөө орон нутагт ажлаар явж байхад нэг бус удаа тохиолдож байсан. Цөлжилтийг сааруулах төсөл орон нутгийн тэр тусмаа алслагдмал нутгийн сэтгүүлчдийн энэхүү хэрэгцээг мэдрэн баруун бүсийн сэтгүүлчдийн сэтгүүл зүйн мэдлэг, байгаль орчин, цөлжилтийн тухай онцлон мэдээлэх, шинжлэх ухааны баримттай мэдээллийг иргэдэд зөв хүргэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор гурван өдрийн сургалт зохион байгуулсан юм.

Сургалтыг сэтгүүл зүйн мэргэжлийн багш, цөлжилтийн судалгааны мэргэжилтэн нар хөтлөж, дадлага ажлаар баяжуулан зохион байгуулж, сэтгүүлчид мэдлэгээ бэхжүүлэх, мэдэхгүй зүйлээ тухай бүрт нь тодруулж, дадлагын ажлаар гаргасан бүтээлийг Ховд аймгийн сонин, телевизээр нийтлэн, нэвтрүүлсэн нь нэгэн төрлийн урамшуулал болсон.

Сэтгүүлчдийн бөглөсөн сургалтын үнэлгээний хуудасыг харахад тэд цаашид илүү сэдэвчилсэн сургалтуудыг тогтмол авч байх, түүнчлэн бусад бүсийн сэтгүүлчидтэй туршлага судлах аялал хийх сонирхолоо илэрхийлсэн байсан нь бодууштай.

Магадгүй иргэдэд мэдээлэл түгээх хамгийн дөт зам нь сэтгүүлчид. Иймд сэтгүүлчдийн мэдлэг, ур чадвар, хүсэл сонирхол нэн чухал бөгөөд төслөөс энэ чиглэлд орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд анхааран ажиллах болно.

 
Цөлжилттэй тэмцэх Конвенцийн бага хурал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2011 оны 11-р сарын 21, Даваа гариг, 17:01

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенциийн гишүүн орнуудын 10 дугаар Бага хурал анх удаагаа Ази тивд, тодруулбал Өмнөд Солонгос улсын Чанвон (Changwon) хотноо 7 дахь өдрөө үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Бага хуралд улс орнуудын төрийн удирдлагаас гадна иргэний нийгмийн байгууллага, эрдмтэн судлаачид болон ТББ-уудын төлөөлөл гээд 3000 гаруй хүн оролцож байна. 

Бага хурлаар 1993 онд батлагдсан ЦТКонвенцийн хэрэгжилтийн байдлыг түлхүү хэлэлцэж байгаа ба конвенц нь Биологийн олон зүйлийн конвенци болон уур амьсгалын конвенцтэй нягт уялдаатай хэрэгжиж ирсэнийг оцлон тэмдэглэж байна. Цөлжилт, газрын доройтол нь ядуурлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдал, нялхасын эндэгдэл зэрэг бусад асуудалд асар их үр нөлөө үзүүлсээр ирсэн. Үүнтэй холбодуулан энэ оны 09 дүгээр сард Нью-Йорк хотноо чуулан цугларсан дэлхийн 20 удирдагчид дээрх асуудлыг бодлогын түвшинд хэрхэн хүргэж, тусгах тухай ярилцаж хэлэлцсэн юм.

Гишүүн орнуудын 9 дүгээр бага хурал Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо болж өнгөрсөнөөс хойш конвенцийн хэрэгжилтэнд томоохон ахиц, дэвшил гарсан. Өнөөг хүртэл гишүүн орнууд цөлжилт, газрын доройтолын тархацын хэмжээ, энэ тухай ямар нэгэн зөвшөлцсөн мэдээлэлгүй байсаар ирсэн, ө.х газрын доройтолыг хэрхэн хэмжих вэ гэсэн асуулт нээлттэй байсан. Энэ асуултын хариулт үнэхээр чухал бөгөөд зөв бодлого, технологиийн шинэчлэл нэвтрүүлэхээр зорьж байгаа бол зөв мэдээллийн бааз байх нь асар чухал. Энэ тухай зөвлөмжийг ЦТК-ийн Шинжлэх ухаан технологийн хороо болон Конвенцийн хэрэгжилтийн үйл явцыг хянах хороо хэлэлцэж тодорхой зөвлөмж гарган, ажилласан.

10 дугаар бага хурлын гол үр дүн нь ЦТК-ийн 10 жилийн стратеги төлөвлөгөөг эрчимжүүлэх  суурийг бий болгох зорилготой юм. Үүнд конвенцийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, ололтуудыг түшиглэх, улс орнуудын Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг конвенцийн 10 жилийн стратегитэй уялдуулан шинэчлэн боловсруулах гэсэн үндсэн хоёр асуудал багтаж байгаа юм. 

Бага хурлаас гарах санал зөвлөмжийн хэрэгжилтийг ахиулах, дэмжих зорилгоор “Чангвоны санаачлага” хэмээх баримт бичиг хурлын үр дүнд гарах ба энэхүү баримт бичигт гарын үсэг зурсанаар хүлээн авагч орон 10 дугаар бага хурлаас гарсан санал, зөвлөмжийн хэрэгжилтэнд ахиц гаргахад чармайн оролцохоо илэрхийлж байгаа хэлбэр юм. Түүнчлэн энэхүү санаачлагаар “Амьдралын төлөөх газар” хэмээх шинэ шагналын төрөл бий болох ба энэ тухай бага хурлын хаалтын үеэр албан ёсоор улс орнуудад зарлах юм.

 
CODEP at COP10 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2011 оны 11-р сарын 21, Даваа гариг, 16:50

Монголын нэг өдөрлөг

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 10 дугаар бага хурал энэ оны 10 сарын 10-21-ний өдрүүдэд Өмнөд Солонгос Улсад амжилттай болж өрнөж байна. Бага хурлын үеэр монгол орны цөлжилтийн тухай баримтлаж буй бодлого, хэрэгжүүлж буй санал санаачлага, үйл ажиллагааг олон улсын түвшинд танилцуулах өдөрлөгийг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт 80 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирж, байгалийн нөөц ашиглагч нарын нөхөрлөл бүлгүүд хэрхэн хоршиж ажилладаг, бэлчээр ашиглалтын гол зарчимууд болон Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцын тухай дэлгэрэнгүй асууж, сонирхолоо илэрхийлсэн.

Өдөрлөгөөр Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал , төрөөс энэ асуудлаар баримтлаж буй бодлого, цаашдын зорилт, шилдэг туршлагуудын талаар танилцуулга хийж, холбогдох видео материалыг үзүүлж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж орологчдоос багагүй анхаарал, сонирхолыг татсан юм.

 
Цөлжилтийн судалгааг Элсэн тасархайд хийнэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2011 оны 8-р сарын 29, Даваа гариг, 17:18

Төсөл нь Геоэкологийн хүрээлэн болон НҮБ-ын Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент төсөлтэй хамтран хээрийн бүсийн төлөөлөл, байгалийн бүс бүслүүрийн хувьд хуурай хээр, нутагт хээрийн завсрын нутаг болох Булган аймгийн Рашаант сумын “Элсэн тасархай” хэмээх газарт “Цөлжилтийн туршилт, судалгааны төв”-ийг байгуулж, 08 сард албан ёсны нээлт боллоо.

Судалгааны төвтэй болсоноор хээрийн бүсэд урт хугацаанд цөлжилтийн нарийвчилсан судалгаа явуулж, байгалийн хувьсал өөрчлөлтийг судлах, цөлжилтийг сааруулах арга туршлага, технологиудыг туршин судалгаа явуулсаны үр дүнд шууд нэвтрүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Монгол орны цөлжилтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнийг бууруулах туршилт-судалгааны төвүүдийг өргөрөгийн дагуу байгуулахыг дэмжих тухай бодлогын баримт бичигт тусгасан байдаг (2010 оны 04 сард батлагдсан Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр).



 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 01, Пүрэв гариг, 12:21
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>