Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

Судалгаа

Төслүүд Баянхонгор аймагт хамтран ажиллана PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2010 оны 3-р сарын 23, Мягмар гариг, 09:07

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Цөлжилтийг сааруулах төсөл”, “Тогтвортой бичил уул уурхай” төслүүд Баянхонгор аймгийн зарим сумдад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Цөлжилтийг сааруулах төслийн “Байгальд ээлтэй сургууль” төслийг хэрэгжүүлэгч Байгаль Орчны Мэдээлэл Сургалтын Төв (БОМСТ) ТББ нь энэ оны 03 сард Баянхонгор болон Говь-Алтай аймагт төсөлд хамрагдаж буй сургуулиудын удирдлага болон багш нарт ээлжит сургалт зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “Тогтвортой бичил уул уурхай төсөл”-ийн орон нутгийн ажилтнуудтай уулзалт хийж дээрх төслүүдийн хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлсон байна.

“Байгальд ээлтэй сургууль” төсөлд:
- Баянхонгор аймгийн Номгон ахлах сургууль
- Шаргалжуут багийн дунд сургууль
- Жинст, Жаргалант, Бөмбөгөр сумдын дунд сургууль
- Говь-Алтай аймгийн 3-р сургууль
- Тонхил, Төгрөг сумдын дунд сургуульд тус тус  хэрэгжиж байгаа бол “Тогтвортой бичил уул уурхай төсөл” нь Баянхонгор аймгийн Жаргалант, Бөмбөгөр сумдын нутаг дэвсгэрт хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд хандсан үйл ажиллагаа явуулдаг юм.

Төслүүдийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, байгалийн нөхөн сэргээлт, байгаль хамгаалал, химийн бодисын хор уршигийн талаар хамтран чиглэлүүдийг гаргаж ажиллахаар зорьж буй нь орон нутгийн иргэдэд цогц мэдлэгийг олгох алхам юм.

Эхний ээлжинд иргэдэд
-  үнэн зөв мэдээлэл хүргэх
- сургалтуудыг зохион байгуулахад сургалтанд ашиглагдах багц материал, хэрэглэгдэхүүн, сургалтын модуль хөтөлбөр боловсруулж
- орон нутгийн сургуулиудын багш нар, суралцагсдыг сургах, байгалийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн захиргаа, сургууль, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, АНН-ын хамтын ажиллагааг чухалчилахаар төлөвлөж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 23, Мягмар гариг, 09:21