Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

Судалгаа

Цөлжилтийн үнэлгээ, мониторингийн аргачлалтай болно PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2010 оны 4-р сарын 16, Баасан гариг, 16:09

Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй, оновчтой хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд цөлжилт, газрын доройтол хаана, ямар зэрэглэлтэй явагдаж, тухайн газар нутагт амьдарч буй хөдөөгийн иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлж байна, үүнийг  сааруулахад ямар арга хэмжээ авах, хэдий хэмжээний санхүүжилт шаардагдах вэ зэрэг асуултуудыг мэдэж байх шаардлагатай.

Эдгээр асуултад хариулт өгч чадахуйц шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн технологийн ололтод тулгуурласан, богино хугацаанд, бага зардлаар шаардлагатай мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх харилцааг зохицуулах журам, аргачлал боловсруулан, мөрдүүлэх нь бодит хэрэгцээ шаардлага болоод байна.

Дээр дурдьсан нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагуудыг үндэслэн БОАЖЯам манай орны онцлогт тохирсон НҮБ-ын Цөлжилтийн конвенцийн Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс санал болгосон арга зүйтэй уялдуулсан газрын элэгдэл эвдрэл, цөлжилтийн цар хүрээ, зэрэглэл, түүний нийгэм, эдийн засгийн нөлөөллийг тогтоох “Газрын элэгдэл, эвдрэлийн зэрэглэл, цөлжилтийн төрөл, ангиллыг тогтоох журам, аргачлал”-ыг боловсруулахаар ажиллаж байна. 

Үүнтэй холбогдуулан ШХА-гийн ЦСТөсөл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүсэлтээр “Газрын элэгдэл, эвдэрлийн зэрэглэл, цөлжилтийн төрөл ангиллыг тогтоох журам, аргачлал”-ыг боловсруулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд байгуулагдсан Зөвлөх баг нь “Цөлжилтийн үнэлгээний аргачлал”, “Цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх, тайлан гаргах үйл ажиллагаанд баримтлах түр журам”-ын төсөл боловсруулж холбогдох салбарын эрдэмтэн, судлаачдын дунд нээлттэй хэлэлцүүлэв.

Оролцогсодын саналуудыг нэгтгэн түр журам, аргачлалын төсөлд тусгаж БОАЖЯ-нд ойрын хугацаанд хүлээлгэн өгөх юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 16, Баасан гариг, 16:26