Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

Судалгаа

Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2010 оны 6-р сарын 18, Баасан гариг, 09:09

Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийн тухай товч мэдээлэл
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1997 оны шийдвэрээр жил бүрийн 06 сарын 17-ны өдрийг “Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн уриа нь жил бүр өөр өөр байдгаараа онцлоготой. Жишээ нь 2009 оны сэдэв нь “Хөрс, усаа хамгаалах нь бидний ирээдүйн баталгаа мөн” байсан бол 2010 оны сэдэв нь “Хөрсөө тордож, амьдралаа тэтгэе” юм.

 Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийн зорилго:
- олон улсад цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгөх
- цөлжилтийн хор уршиг, түүнтэй тэмцэх арга замуудыг санал болгох
- зарим тохиолдолд дасан зохицох арга замуудыг санал болгох, эрэлхийлэх

Дэлхийн улс орнууд энэ өдрийг олон нийтийн арга хэмжээ, уулзалт, цуглаан зохион байгуулах хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр 2010 онд
Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оныг Биологийн төрөл зүйлийг хамгаалах жил болгон зарласантай холбогдуулан энэ оны “Дэлхийн нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг цөлжилт, газрын доройтол, ган хуурайшилт нь хөрсөн дах бичил организм устан үгүй болоход асар ихээр нөлөөлж байдаг талаар мэдээлэл түгээж, ард иргэдэд ойлгуулахыг зорилго болгож байна.

Хүмүүний сайн сайхан амьдрах нь экосистемийн эрүүл орчин, үржил шим, бичил организмаар баялаг газар шороотой салшгүй холбоотой байдаг. Эрүүл хөрс амьдралын тэтгэгч гэж хэдийгээр ярьдаг ч газартайгаа, хөрс шороотойгоо хэрхэн харьцдагаас маш их зүйл хамаарна гэдгийг хүмүүс тэр бүр ухамсарладаггүй мэт.

Бидний хэрэглэдэг хоол хүнсний чанар, хүртээмж, мөн экосистем бидэнд хэрхэн үйлчилж байгаагаар бид өөрсдөө газартайгаа хэрхэн харьцдаг вэ гэдгийг тодорхойлж болно. Иймд хүн төрөлхтөн байгальтайгаа харилцан хамааралтай байна гэдэг нь цаад утгаараа газраа шүтэж амьдрах ухааныг хэлж байдаг билээ.  

http://www.unccd.int