| "Цөлжилтийн тухай 10 ойлголт" мэдээлэл сурталчилгааны ажил |
|
|
|
| Бичсэн handaa |
| 2011 оны 4-р сарын 18, Даваа гариг, 17:01 |
|
"Цөлжилтийн тухай 10 ойлголт" Монгол орны цөлжилтийн талаархи мэдлэг нэмэгдүүлэх мэдээлэл сурталчилгааны ажил Байгаль орчны олон тулгамдсан асуудлуудын дунд цөлжилтийн асуудал яах аргагүй тэргүүлнэ. Монгол орны газар нутгийн 70-аас илүү хувь нь цөлжилтөнд өртсөн тухай шинжлэх ухааны ойлголт , судалгаа гарсан байдаг. Иймд энэ гамшигтай яах аргагүй тэмцэх, даван туулах шаардлагатай болж байгаа ч хүн бүр цөлжилтийн тухай хангалттай зөв ойлголт, мэдээлэлгүй, тийм байх боломж муутай байдаг. Мэдээлэл сурталчилгааны ажлыг юуны түрүүнд манай төслийн хэрэгжиж байгаа Ховд аймгаас эхлүүлэн хэрэгжүүлж улмаар үндэсний хэмжээний ажил болгон өргөжүүлэх загвар бий болгох юм. Одоогоор бэлтгэл ажлууд хийгдэж байгаа ба 2011 оны 06 сарын 17 буюу Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр албан ёсны нээлт хийнэ. Бид цөлжилтийн талаар иргэдийн дунд байгаа буруу, зөрүү ойлголт, бодлоос хамгийн түгээмэл, залруулах шаардлагатай 10 асуудлыг сонгон авч тэр бүрийг сар бүр нийтэд шат дараалалтайгаар таниулах ажлууд хийнэ. Мэдээлэл сурталчилгааны ажил амжилттай хэрэгжсэн тохиолдолд ард иргэд цөлжилт гэдгийг элсний нүүдэл гэж ойлгохоосоо илүүтэйгээр энэ асуудлын цаана байгаль орчин, нийгэм, эдийн засгийн маш олон асуудлууд агуулгадаж байдгийг олж мэдэж, улмаар зан үйлийн эерэг өөрлөлт гарна хэмээн хүлээж байна. |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 4-р сарын 20, Лхагва гариг, 10:01 |




