Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

Судалгаа

Гэрэл зургийн уралдааны шагналтанууд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2011 оны 6-р сарын 20, Даваа гариг, 11:17

Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг угтан зохион байгуулсан “Цөлжилт Монголд” гэрэл зургийн үзэсгэлэн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил шороон шуурга, хагарч дагтаршисан хөрсний зургнуудаас илүүтэйгээр уран сэтгэхүй, зохиомж бүхий зурагнууд давамгайлж, илүү  хүн төвтэй, цаад утгаараа ихийг өгүүлсэн агуулгатай байсныг онцлон хэлье.

Уралдааны Тэргүүн байранд Д. Батбаярын “Элсний дайралт” зураг шалгарч, дараах байранд Д. Даваанямын “Ертөнцийн гурав”, гуравдугаар байранд Б. Эрдэнэбаярын “Тоглоом хэзээ дуусах вэ” зураг тус тус шалгарч, Тусгай байрын эзнээр Б. Рэнцэндорж “Засгийн газар хуралдаад дууслаа” гэрэл зурагаараа тодорлоо. 

1-р байр "Элсний дайралт" Гуравхан сарын дотор бүтэн монгол гэрийн тал хэсэг нь шахуу элсэнд дарагдан байгаа айлынхан юу эсийг бодох вэ

2-р байр "Ертөнцийн гурав" Текник, технологийн хөгжил дэвшил ямар үнэ цэнээр олддог вэ; байгаль эх золиос болж үгүйрэн устаж, саран дээр амьдрал үгүйтэй адил бидний ирээдүй ч хоосрох мэт... .  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


3-р байр Тоглоом хэзээ дуусах вэ
Амьдрал нэг л олдоно, харин ус бол амьдрал гэдгийг ухамсарлах л ...  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тусгай байр "Засгийн газар хуралдаад дууслаа" Хуралдаад дуусах нэг хэрэг, харин хуралдаж ярьсан зүйлээ бодит үйл хэрэг болгох нь нөгөө хэрэг гэдгийг сануулж байна уу гэмээр....

Ирэх жилийн гэрэл зургийн уралдаан/үзэсгэлэнг илүү өргөн хүрээнд буюу хүүхдүүдийн бодол санааг илэрхийлсэн гар зурагтай хослон зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 6-р сарын 20, Даваа гариг, 14:33