Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

Судалгаа

Төслийн түнш байгууллагуудын уулзалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2011 оны 12-р сарын 20, Мягмар гариг, 11:51

Хаалгаа бүү хаа

Төсөл нь 2007 оноос буюу хэрэгжиж эхэлсэнээсээ хойш хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудын танилцах уулзлалтыг 11 сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Түншүүд төсөлтэй хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагааны төлөө хүлээх хариуцлага ухамсарлаж байгаа нь хийсэн танилцуулга, илтгэлээс илт байсан нь цаашид тогтвортой хэрэгжихийн нэг илрэл мөн.

Ийм төрлийн уулзалтыг зохион байгуулах нь байгууллагуудын хоорондын мэдээллийн зөв урсгалыг бий болгож, өнөөг хүртэл бүрэлдэж ирсэн уялдааг илүү ахиу түвшинд хүргэх боломж бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн хамтын ажиллагааны явцад дутуу харсан, орхигдуулсан ажлуудыг илрүүлж, ярилцаж, засч залруулах арга замыг хамтдаа хайх боломж олгосоноороо давуу талтай.

Оролцогсдын илрүүлсэн гол асуудалд ус хэмнэх, байгалийн нөөцийн ашиглалтанд иргэдийн тавих хяналтыг сайжруулах зорилгоор олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх ажлыг өргөжүүлэх саналууд давамгайлж байв.

Д. Баярбат, ЦТҮХорооны Нарийн бичгийн дарга: Бид анх удаа ийм албан бус уулзалтанд оролцож байна. Хүмүүс хоорондоо ярилцаж, санал бодолоо чөлөөтэй илэрхийлэх нь эерэг уур амьсгалыг бүрдүүлж байна.

Ийм төрлийн уулзалт цугалаан хийснээр төсөл нь цаашид хамтран ажиллагсадаа үйл ажиллагаа, гарах үр дүнгийн хувьд хэрхэн уялдуулж, холбох тухай, ялангуяа мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, бодит бүтээгдэхүүн гаргахад хэрхэн хамтруулж болох тухай санаа авах, төлөвлөхөд сайн туршлага болсон юм.

БОАЖЯ-наас хүсэлт тавьсаны дагуу бид 12 сарын 12-ны өдөр төслөө танилцуулах уулзалтыг зохион байгуулахад мөн л усны менежмент, хөрсний чанарыг сайжруулах асуудлыг чухалчлан хэлж, зөвхөн тайлан бичиж үлдээх биш харин илүү бодит ажлуудыг санаачилан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байсан юм.