Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

Судалгаа

Цөлжилт, газрын доройтолын төлөвийг үнэлэнэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2012 оны 1-р сарын 16, Даваа гариг, 08:53

Монгол орны аймаг бүр хөрсний чанар, доройтолын шинжилгээ хийх лабораторитай болно

Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас Монгол оронд хуурайшилт, цөлжих явц эрчимшиж  нутаг  дэвсгэрийн 70  гаруй хувьд нь цөлжих явц илэрч байна гэсэн судалгааны дүн байдаг. Цөлжилтийг үнэлэх гол үзүүлэлт бол тухайн бүс нутагт ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж, хөрсний чанар муудах явц юм.

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд цөлжилтийн хяналт шинжилгээний сүлжээ байгуулах ажлыг Цаг уур, орчны хяналт шинжилгээний газар хэрэгжүүлж байна.

Монголд бэлчээрийн ургамлын ажиглалтыг хэд хэдэн байгууллага хийдэг бол хөрсний чанарын хяналт шинжилгээг улсын хэмжээнд төвлөрүүлэн хийдэг байгууллага байхгүй. Тус газар  хөрсний чанарын анхан шатны үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүйг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааны болон төрийн , төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдийн хүчээр боловсруулан БОАЖЯ-ын 2011 оны 114 дүгээр тушаалаар батлуулан хэрэгжүүлэх ажлыг 2011 онд байгаль орчны шинжилгээний лаборатори  бүхий 10 аймагт эхлүүлсэн.

Энэ ажлыг дэмжиж бүх аймгийн хэмжээнд хугацаа алдалгүй эхлүүлэх зорилгоор 10 аймагт лаборатори байгуулахад шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангах ажлыг тус төслөөс 2011 онд хийж, боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах ажлыг 2012 онд хийхээр төлөвлөж байна.
Ингэснээр 2012 онд бүх аймгууд хөрсний чанар, доройтолын шинжилгээ хийх лабораторитай болж ажиглалтыг эхлүүлэх болно. Хөрсний чанарын хяналт шинжилгээг улсын хэмжээнд  1500 гаруй цэгт хийх бөгөөд мэдээллийг үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн санд оруулан бүртгэлжүүлэх юм.
Цөлжилтийн явцыг судлах хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээ буй болсноор газрын доройтол, цөлжилтийн төлөвийг үнэлэх, цөлжилтийг сааруулах чиглэлээр авах арга хэмжээ, бодлогыг бүс нутгийн  хэмжээнд ялгавартайгаар тодорхойлж хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д. Цээсодролцоо: "Хөрсний чанарын хяналт шижилгээг улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх хүн хүч, багаж төхөөрөмжийн ихээхэн хангамж шаардсан ажлыг богино хугацаанд хийж байгаад энэ ажлыг харуцсан хүний хувьд сэтгэгдэл өндөр байна. Энэ ажлыг манай орон нутгийн мэргэжлийн байгууллагуудад цаашид тасралтгүй хийж чадна гэдэгт итгэл төгс байна".

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 16, Даваа гариг, 09:28