Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

Судалгаа

Цөлжилтийн тухай танин мэдэхүйн цомог PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн handaa   
2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 10:16

Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл нь ерөнхий боловсролын нийт 32 сургууль дээр эко-сургуулийн үзэл баримтлалыг туршин хэрэгжүүлдэг. Төсөл нь эдгээр сургуулийн багш, сурагчдын дунд цөлжилтийн тухай мэдлэгийг түгээж, байгальд ээлтэй зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор "Миний бүтээх баянбүрд" хэмээх цөлжилтийн тухай танин мэдэхүйн цомог боловсруулах ажлыг Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа ТББ-тай хамтран хийж гүйцэтгээд байна.

Уг цомогт цөлжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгаан, гарах арга зам зэрэг мэдээ, мэдээллийг 7-8 дугаар ангийн сурагчдын оюуны чадавхи, чадварт тохируулан боловсруулж оруулсан. Цомгийн ашиглалтын тухай багш нарын сургалтыг эхний ээлжинд зохион байгуулж, дадлагажуулж, хөдөө орон нутагт түгээж эхлэнэ. Цаашид хэрэгцээ шаардлага дээр үндэслэн цомгийн ахлах болон бага ангийн сурагчидад зориулсан хувилбарыг өөр загвар, агуулгаар боловсруулахаар төлөвлөж байна.

Танин мэдэхүйн цомгийн зорилго:
Багш, сурагчид болон сургуулийн хамт олны дунд цөлжилт, түүний уг гарал, үзүүлэх үр нөлөөний тухай мэдээлэл өгөх
Багш, сурагчдын заах, суралцах үйл явцыг өөгшиулж, сайжруулах
Эцэг эхчүүд байгаль орчин, тэр дундаа цөлжилтийн асуудалд санаа зовинодог болоход хүүхдүүд нөлөөлдөг болгох

Энэхүү цомог нь Багшийн гарын авлага, Сурагчийн танин мэдэхүйн болон Дасгал ажлын ном, зургийн цомог (16 зураг), зурагт хуудас (амлалтын мод), тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн (томруулдаг шил, шоо) – ээс бүрдэх бөгөөд зорилго, агуулга, арга зүйн хувьд нэгдмэл, дотоод бүтэц нь бие биенээсээ урган гарсан, харилцан хамааралтай болно. Гурван ном нь 4 бүлэгтэй бөгөөд бүлгийн гарчиг, бүлэг тус бүрийн бүтэц өөр өөрийн онцлогтой.