Үндсэн цэс

Түнш, хамтран ажиллагсад PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 28, Ням гариг, 13:03

Хамтран ажиллаж буй түнш байгууллагууд нь төслийн 4 Бүрэлдэхүүн хэсгийн зорилго, үйл ажиллагаатай уялдаа холбоотой байдаг. Ингэснээр: 

  • үйл ажиллагааны явцыг хянах боломжтой
  • гарах үр дүн илүү үр бүтээлтэй байна

Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны (ЦТҮХ) чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий 1-р Бүрэлдэхүүн хэсгийг Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж байна. 

Бүлгийн менежмент, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, хөрс ус хамгаалах технологиудын туршилтыг нэвтрүүлэх зэрэг орон нутгийн, газар дээрхи үйл ажиллагааг Ховд аймгийн засаг захиргаа, шийдвэр гаргагч нар болон фермер, малчидтай хамтран оролцооны арга барилд түшиглэн хэрэгжүүлж байна.     

Байгаль орчны боловсрол олгох, Тогтвортой хөгжлийн боловсролыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах ажлыг хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр БСШУЯ-аас байгуулсан Тогтвортой хөгжлийн боловсролын багаар дамжулан хэрэгжүүлж байна.
Эко сургуулиудын сүлжээ бий болгож, хүүхэд залуусын байгаль орчинд хандах хандлагыг сургууль, багш нараар нь дамжуулан өөрчлөхөд Монголын байгаль орчны консорциум мандатын гэрээний дагуу хэрэгжүүлж байна.  
Хүн бүрт ойлгомжтой, энгийн үг хэллэг бүхий Байгаль орчны Нэвтэрхий толь боловсруулж, олон нийтийн хүртээл болгох ажлыг Монголын шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж байна.  

Монгол орны цөлжилттэй тэмцэх дэвшилтэт боолн уламжлалт технологи, арга барилуудын талаарх мэдээ, мэдээллийг нэгтгэн Мэдээллийн санд оруулж олон нийтэд нээлттэй болгоно. Энэ том ажлыг Гео-экологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлж байна.  

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 16, Мягмар гариг, 14:33