Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

3-р Бүрэлдэхүүн хэсэг: Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа, Эко-сургууль төслийн хэрэгжилт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 28, Ням гариг, 12:00

Гуравдугаар бүрэлдэхүүн: Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа, Эко-сургууль төслийн хэрэгжилт

АСУУДАЛ:  
Нийт иргэд, хүүхэд залуус, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нар цөлжилтийн шалтгаан, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар буруу ойлголттой, мэдлэг думаг, мэдээллийн түвшин доогуур

ЗОРИЛГО: Монголын залуучууд, иргэд, олон нийтийн цөлжилт болон байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, байгальд хандах эерэг хандлагыг төлөвшүүлэх.

Албан ба албан бус боловсролын хэлбэрээр Монголын хүүхэд залуучууд, олон нийтийн дунд байгаль орчин, цөлжилтийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, байгальд хандах эерэг хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн  үйл ажиллагаа 2010 онд өмнөх жилүүдээс өргөн хүрээнд хэрэгжсэн.

ТХБ нь UNESCO–гийн санаачлага бөгөөд Монгол улс гишүүн орныхоо хувьд тодорхой үүрэг хариуцлага хүлээх үүрэгтэй. ТХБ-ын агуулга нь оюутан сурагчдыг байгаль хамгаалал, нийгмийн асуудалд идэвхи, санаачлагатай оролцуулж улмаар залуу үеийнхэний хандлагад эерэг өөрчлөлт оруулах зорилготой.   Монгол улс ерөнхий боловсролын сургалтын 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан сургалтын хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусгах завшаан тохиосон.   ТХБ-ын үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах үүрэг хүлээсэн ТХБ-ын багт дэмжлэг үзүүлж байна. 2010 онд ТХБ-ын үзэл санааг тусгасан 4, 9 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрүүд шинээр батлагдаж, ингэснээр нийт ерөнхий боловсролын сургалтын 6 ангийн хөтөлбөрт ТХБ үзэл санаа тусгагдав.

Эко-сургуулийн санаачлагыг 24 ЕБС-д хэрэгжүүлж байгаа нь ТХБ-ыг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх нэг хэлбэр бөгөөд экосургуулиуд бусад сургуульд жишээ болж, багш сурагчдын байгаль орчны боловсрол дээшилж буйг сургуулийн ногоон байгууламж, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж буй байдал харуулж байна.  Үүний үр дүнд эдгээр сургуулиудын гаднах ногоон орчны талбай 15-30%-иар нэмэгдсэн.  Нийт 24 эко-сургуулиудын 20 нь ШХА-аас гадна ADRA, Дэлхийн зөн, Тогтвортой амьжиргаа-II, Хас банк зэрэг бусад олон улсын байгууллага болон хувийн хэвшлээс дэмжлэг аван үйл ажиллагаагаа улам өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж байна.

Хөдөө орон нутгийн эко-сургуулиуд байгаль орчныг хамгаалах ажилд нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулж байна.  Тухайлбал Баянхонгор аймгийн Жинст сумын эко-сургууль “Түйн гол – бидний ирээдүй” байгаль хамгаалах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн байна.

Хэвлэл мэдээллийн байгууллага, нэгжүүдийн чадавхийг бэхжүүлж, байгаль орчин, цөлжилтийн талаар тогтмол мэдээлэх ажлыг үргэлжлүүлж байна.  Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар иргэдийн дийлэнх хувь нь байгаль орчны тулгамдсан асуудлыг уран сайхны болон баримтат кино, жүжиг, хошин шог хэлбэрээр түгээх нь олон нийтэд нөлөөлж болох илүү үр дүнтэй арга хэлбэр гэж үзсэн байна. Төслийн санхүүжилтээр УДЭТ “Шар тэнгисийн тарчлаан” эмгэнэлт дуулалт жүжгийг тавьсан, “Гараг”студи “Цөлжиж буй монгол“ баримтат нийтлэл бүтээж олон нийтэд түгээсэн зэрэг нь үр дүнтэй болж байна

2010 онд “Шар тэнгисийн тарчлаан” эмгэнэлт дуулалт жүжиг шилдэг дуулалт жүжиг, шилдэг хөгжим, шилдэг туслах дүр номинацаар Гэгээн муза шагнал авсан.  Уг жүжиг УДЭТ-ын урын санд албан ёсоор бүртгэгдэн, жил бүр тайзнаа тавигддаг болоод байна.

Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан төслөөс фото зургийн уралдаан, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаа нь уламжлал болж оролцогчдын тоо, идэвхи нэмэгдсээр байна.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНТВ)-тэй хамтран өргөн олныг хамарсан байгаль орчны сэдэвт богино хэмжээний нэвтрүүлгийн уралдааныг улс орны хэмжээнд  зохион байгуулж, нийт 300 орчим богино хэмжээний бүтээл хүлээн авсан нь байгаль орчны асуудалд иргэд хэрхэн зовинож, ямар их анхаарал хандуулж буйг харуулж байна.

2009 оноос хойш НҮБХХ, ГТХАН, ДБХС, ОУХХАБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран “Ногоон дэлхий” байгаль орчны сэтгүүлчдийн клубыг дэмжин ажиллаж байна.  Энэ хамтын ажиллагааны хүрээнд сэтгүүлчдэд цөлжилт болон түүнтэй холбоотой аливаа асуудлын талаар олон нийтэд хэрхэн мэдээллэх тухай сургалт, тойрон аялалыг зохион байгуулсаны үр дүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгаль орчин, цөлжилтийн сэдэвт нэвтрүүлэг, сурвалжлага тогтмол гарч байна.  Мөн жил бүр Хэвлэлийн хүрээлэнгээс шилдэг байгаль орчны нэвтрүүлэг, нийтлэл шалгаруулдаг болоод байна. 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 11:58