Үндсэн цэс

Цөлжилт



Get the Flash Player to see this player.

Судалгаа

ЦӨЛЖИЛТ-ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ

Цөлжилт гэдэг нь
гол төлөв хүний буруутай үйл ажиллагаанс болж үүссэн газрын доройтолын үйл явц юм.
ДЭЛХИЙ ДЭЭР:
  • Салхи, усны элэгдлээс болж жилд 75 тэрбум тонн хөрс устаж байна
  • Өдөр бүр 25 000 хүн өлсөж үхэж байна
  • Арал тэнгисийн гашуун түүхийг сана даа
  • 100 гаруй орны 250 сая хүн ам цөлжилтөнд шууд өртсөн
  • 1 тэрбум хүн цөлжилтөнд өртөх магагдлалтай
МОНГОЛД:
  • Нийт газар нутгийн 45% нь цөл газар
  • 90% нь цөлжилтөнд өртөх магадлал өндөртэй
  • Газрын 78% нь доройтолд орж, хөрсний үржил шим нь алдагдсан
2-р Бүрэлдэхүүн хэсэг: Ховд аймгийн Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 28, Ням гариг, 12:16

Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг: Ховд аймгийн Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийн хэрэгжилт 

Зорилго: Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх орон нутгийн иргэдийн чадавхийг сайжруулж, амьжиргааны нэмэгдэл эх үүсвэр бий болгох замаар цөлжилтийг сааруулах

 

БХ нь 2 үндсэн гарах үр дүнгээс бүрдэнэ. Үүнд:

- Ховд аймгийн цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Ховд аймагт усны нэгдсэн менежентийг бий болгох

Ховд Аймгийн Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр, мөн тус дэд хөтөлбөрийн 2011-2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан. Урьд жилүүдэд цөлжилттэй тэмцэх, сааруулахад шаардагдах хөрөнгө санхүү, салбар хоорондын  уялдаа холбоо тодорхойгүй, байгууллагууд хоорондын мэдээлэл байхгүй, тус бүрдээ үйл ажиллагаа явуулдаг байсан бол дэд хөтөлбөр батлагдаж, үйл ажиллагаагаа нэгтгэснээр үр дүнг тооцох болон гарах үр нөлөө бодитой болох нөхцөл бүрдээд байна.

Ус ашиглагчдын бүлгийн зохион байгуулалт:
Ховд аймгийн тариалан эрхэлдэг ногоочид нийт 38 Ус ашиглагчдын бүлгийн (УАБ) зохион байгуулалтанд орсон нь нийт 744 гишүүн өрх хамруулж байгаа нь ойролцоогоор нийт тариалан эрхлэгчдийн 74 орчим хувь юм. Бүлгүүд усны шударга хуваарилалтыг бий болгох, хөрс ус хамгаалах арга, технологиудыг хэрэгжүүлж, ургацаа нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор аймгийн Ус ашиглагчдын Холбоонд нэгдсэн.

Усалгаа, усны шудрага хуваарилалт:
Ховд аймгйин Буянт голы сав газар дагуу шинээр баригдах нийт 2,400 га хүчин чадал бүхий услалтын системийн үндсэн сувгийн барилгын ажлыг ХХААХҮЯ өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, харин салбар суваг болон тариаланчид бүлгийн зохион байгуулалтанд орох, усыг хуваарьтай авах системтэй болоход нь төсөл дэмжлэг үзүүлсэн ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.

Услалтын систем барих ажлын эхний ээлжийн барилга болох 395 га-гийн услалтын системийг Ховд аймгийн төрийн өмчийн хороонд хүлээлгэн өгч улмаар услалтын системийг ашиглах эзэмших эрхийг Буянт голын Ус Ашиглагчдын Холбоонд олгосон байна. Үүнтэй холбоотой 395 га талбайд газар дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна.

Ховдын Эрдэнэбүрэн сумын услалтын системийн толгойн барилгыг сэргээн засварласнаар 5 аж ахуйн нэгж, 6 тариаланч өрхийн нийт 651 га тариалангийн талбайг дахин гэрчилгээжүүлж, 2011 оны хаврын тариалалтаар нийт 200 га талбайд тариалалт хийсэн.

Технологийн туршилт:
Байцааг бага тунгаар бордох, ойн зурвасанд өндөр суулгацыг тайрч тариалах, нийлэг хучлаганд төмс тариалах туршилтыг шинээр хэрэгжүүлж эхлэсэн. Тариалангийн талбайг салхины элэдгдэлээс хамгаалах зорилгоор ойн зурвас тариалсан нь 78 км урт болж, нийт 39 га талбайг хамгаалж байна. УАБ-үүдийн 110 гишүүн өрх 27,2 га талбайд хучлагатай тариалан эрхэлсэнээр усалгааны нормыг 30 хүртэл хувь, өрхийн орлого 2,5 сая төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдсэн.

Аймгийн Бэлчээрийн Менежментийн Холбооны гишүүн малгүй болсон 30 малчинд хамтын менежментийн сургалтанд хамрагдсанаар нэг Ус ашиглагчдын бүлэгт нэгдэн нийт 10 га тариалангийн талбайн гэрчилгээг авч эхний жилийн тариалалтаа хийж, УАХ-нд гишүүнээр элссэн.

УАХ-оос төмсний үрийг бүлгийн гишүүн өрхүүдэд гэрээлж өгснөөр нийт Ус Ашиглагчдын Бүлгийн 62.5 % нь гишүүдийнхээ төмсний үрийг шинэчилсэн

Ховдын 13 байгууллагад цахилгаан тогоо, ус буцалгагч олгосоноор нийт 312 га талбайн бут, харгана түлшинд хэрэглэгдэхээс хамгаалагдсан тооцоо байна. 2010 оны байдлаар 696 га хамгаалагдсан бол 2011 оны байдлаар нийт 1008 га бут, харгана хамгаалагдлаа.

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 21, Лхагва гариг, 15:00