Үндсэн цэс
| 1-р Бүрэлдэхүүн хэсэг: Бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх |
|
|
|
| Бичсэн Administrator | |
| 2010 оны 2-р сарын 28, Ням гариг, 12:08 | |
2010 онд Засгийн газар ЦТҮХөтөлбөрийг батласан. Хөтөлбөр нь НҮБ-ын ЦТК-ийн Цөлжилттэй тэмцэх 10 жилийн стратегитэй нягт уялдаж байгаагаарай онцлогтой. Энэхүү бодлогын баримт бичигт төрөөс болон холбогдох оролцогч нарын зүгээс цөлжилтийн эсрэг хэрэгжүүлэх тодорхой ажлуудын хэрэгцээ, шаардлага тоймлон тусгагдсан. Уг хөтөлбөрөөр байгалийн нөөц ашиглагч нарын эрх мэдлийн хэмжээ, цар хүрээ тодорхой болж, тэдэнд байгалийн нөөцөө урт хугацаанд ашиглах эрх олгохын сацуу байгалийн нөөцөө хамгаалах үүргийг ч бас оногдуулж байхаар тусгасан. Түүнчлэн цөлжилттэй үр дүнтэй, нэгдсэн аргаар тэмцэхэд шаардлагатай тодорхой алхамуудыг онцгойлон багтаасан. ЦТҮХөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-наас дараах чухал ажлуудыг эхлүүлээд байна. Үүнд:
Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн түвшинд хангах зорилгоор Ховд аймгийн Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-д өргөн бариад байна. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар хуулийг боловсруулахад төслөөс дэмжлэг үзүүлж байгаа ба Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулан яамдын саналыг авч тусган Засгийн газарт хүргүүлээд байна. БОАЖ Сайдын тушаалын дагуу цөлжилтийн төлөв байдлын үнэлгээнд ашиглах бэлчээрийн ургамал, хөрсний чанарын анхан шатны үзүүлэлтүүдийг тодорхойлох “Цөлжилтийн хяналт шинжилгээний заавар” -ыг Цаг уур орчны шинжилгээний газрын төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын инженер, техникийн ажилтануудад зааж сургах бүсчилсэн сургалтыг төслийн дэмжлэгтэй зохион байгуулж байна. Одоогоор нийт 3 бүсийн сургалтаар 290 гаруй ажилтуундыг сургалт хамруулсан. Цөлжилтийн зураглал хийх, цөлжилтийн гол хүчин зүйлүүдээр сэдэвчилсэн зураг боловсруулах чиглэлээр Цаг уур орчны шинжилгээний газрын Байгаль орчны мэдээлэлийн төв, Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төв хамтран ажиллахаар тохиролцож, хоёр байгууллагын судалаач, мэргэжилтэнүүдээс бүрдсэн баг байгуулагдад байна. Энэ онд багтаан зураглал хийх арга зүйн анхны хувилбар, сонгон авсан сэдэвчилсэн зургуудийг боловсруулан гаргахаар Бернийн их сургуултай хамтран ажиллаж байна БОАЖЯ-ны харьяа УЦУОШГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран үндэсний хэмжээнд газрын доройтол цөлжилтөд мониторинг, үнэлгээ хийх стандарт арга зүйг боловсруулсан нь БОАЖ-ны Сайдын тушаалаар батлагдсан. Энэхүү арга зүйн дагуу монгол орны газрын доройтол, цөлжилтийн өнөөгийн байдалд мониторинг, үнэлгээ хийх зорилгоор эхний ээлжинд тухайн чиглэлээр ажилладаг байгууллагуудын арга зүй, судалгааны цэгүүдийг нэгтгэн уялдуулах ажил эхэлсэн нь манай улс анх удаа олон улсын нийтлэг зарчимд тохирсон арга зүйгээр цөлжилтийн байдалд мониторинг, үнэлгээ хийх боломжтой болж байна.
|
|
| Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 21, Лхагва гариг, 14:26 |




