|
4 Бүрэлдэхүүн хэсэг: Мэдлэгийн менежмнет |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 28, Ням гариг, 12:22 |
Дөрөвдүгээр бүрэлдэхүүн: Мэдлэгийн менежмент
АСУУДАЛ:
- Цөлжилтийн шалтгаан, түүний тархац, чиг хандлага, үр дагавар, газрын менежментийн шилдэг туршлагуудын талаархи үнэн зөв мэдээлэл шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд хангалттай сайн хүрдэггүй
- Монголд цөлжилттэй үр дүнтэй тэмцэх технологи, арга барилууд сайтар боловсруулагдаагүй, хуримтлагдсан мэдлэг, туршлагыг солилцох механизм нь бүрдээгүй.
ЗОРИЛГО: Цөлжилтийг сааруулах мэдлэг, технологи, арга барил, хэрэгслийг илрүүлэн туршиж, цуглуулан, мэдээллийн санд нэгтгэн оруулж, орон нутгийн түвшинд түгээн дэлгэрүүлэхээс гадна бодлого боловсруулах чухал хэрэгслийн нэг болгох.
|
MONCAT мэдээллийн сан Гео-экологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төв (ЦСТөв) нь Бернийн Их сургуулийн дэргэд дэхь Байгаль орчин, хөгжил төвийн дэмжлэгтэйгээр мэдлэгийн менежментийн олон улсын сүлжээ болох WOCAT-д нэгдээд байгаа билээ. Энэ онд газрын доройтол болон амжилттай хэрэгжүүлсэн технологи, арга барилыг зураглах WOCAT/LADA аргачилал, цөлжилттэй тэмцэх стратегийг оролцооны аргаар үнэлэх, сонгох DESIRE арга зүйг танилцуулах зэрэг шинэ ажлуудыг эхлүүлээд байна.
ЦСТөв нь мэдээлэл цуглуулагч нарыг холбогдох сургалтанд хамруулж, МОНКАТ мэдээллийн санг 12 технологи, арга барилаар баяжуулаад байна. Одоогийн байдлаар нийт 25 технологи, 7 арга барил нийтийн хүртээл болсон.

Монгол орноос илрүүлсэн хөрс, ус хамгаалах технологи, арга барилууд www.moncat.mn
МОНКАТ хөтөлбөрийг дэмжих нэгж 2010 онд ШУА-ийн ГЭХ-ийн захирлын тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй “МОНКАТ хөтөлбөрийг дэмжих нэгж”, бүртгэн баримтжуулсан технологи, арга барилд чанарын үнэлгээ хийх үүрэг бүхий 8 гишүүнтэй “Хяналтын зөвлөл” байгуулагдсан.

|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 13:45 |