Үндсэн цэс
| SDC-ийн удирдлагын ажил хүлээлцэх ёслол ба Швейцарь-Монголын дипломат харилцааны 45 жилийн ой |
|
|
|
| Бичсэн administrator |
| 2009 оны 7-р сарын 06, Даваа гариг, 17:57 |
|
Швейцарийн хамтын ажиллагааны Монгол дахь Суурин төлөөлөгч Маркус Дубахын бүрэн эрхийн бүрэн эрхийн хугацаа дуусч удахгүй нутаг буцах болсонтой холбогдуулан тус байгууллагын удирдлагыг түүний залгамжлагч ноён Феликс Феллманд шилжүүлэх албан ёсны ёслолын ажиллагаа 6 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Ноён Маркус Дубах "Монгол улсад ядуурлыг бууруулах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглахын төлөө SDCгээд хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам үр өгөөжтэй, амжилттай хэвээр байхыг хүсэн ерөөв. үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Феликс болон түүний баг бүх хүчээ дайчлан хичээж ажиллах болно" гээд хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам үр өгөөжтэй, амжилттай хэвээр байхыг хүсэн ерөөв.
Уг ажиллагаанд Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Блэйз Годе хүрэлцэн ирж оролцосноос гадна бусад олон хүндэт зочид, дипломат төлөөлөгчид, тус суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллагч Монгол, Швейцарийн иргэд, найз нөхдийн төлөөлөл оролцлоо.
Мөн энэхүү үйл ажиллагааг Швейцарь, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бөгөөд ойн арга хэмжээний үеэр Швейцарийн жааз дуучин Элиана Амхэрд хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулсны зэрэгцээ River Sounds амьд хөгжмийн клубт тоглолтоо толилуулсан юм.
Түүнчлэн "Комикс зургийн орон- Швейцарь улс" хэмээх комикс зургийн үзэсгэлэнг 6 дугаар сарын 12-ноос 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гаргаж байна. Иймд та бүхэн 18-30-нд Монгол-Францын төвд тавигдах тус үзэсгэлэнг таалан сонирхож, Швейцарийн комикс зургийн ертөнцөөр аялаарай. Хэвлэл мэдээллийн алба |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 7-р сарын 31, Баасан гариг, 14:51 |







