МБАНХ-ны Удирдах зөвлөл хуралдаж байна

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал Улаанбаатар хотноо болж байна. Хуралдаанд  МБАНХ-ны хамт болон 18 аймгийн  Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлууд цахимаар болон танхимаар оролцож байна. Энэ удаагийн хуралдаанаар тус холбооны 2015 онд үүсгэн байгуулагдсанаас хойш хөгжлийн замнал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинэ үндсэн журам, үйл ажиллагааны стратеги, орон нутагт нэмүү өртөгийн сүлжээ байгуулан ажиллаж байгаа сайн туршлагууд,  хувь хүний хөгжил ба хүрээлэн байгаа орчин зэрэг асуулуудаар санал солилцож байна.

П.Нарандэлгэр