Бэлчээрийн тогтвортой менежмэнтэд МТТАТ-ын ач холбогдолыг таниулах гарын авлага

Малын тоо хөөцөлдөн бэлчээрийн даац хэтрүүлэн их өсгөснөөс малын чанар, ашиг шим, малчдын орлого буурахын зэрэгцээ отрын нөөц нутаг, нэмэгдэл тэжээлийн хангамж хомсдож, байгалийн эрсдэлд улам бүр эмзэг болж байна. Нөгөө талаар бэлчээр, эрсдэлийн менежмент, малын чанар, эрүүл мэндийг сайжруулах, байгаль хамгаалах нэн чухал ажлыг сумын төсвөөс санхүүжүүлэх заалттай ч төсвийн хүрэлцээгүй байдлаас эдгээр чиг үүргийн хэрэгжилт нэн хангалтгүй байна. Хоорондоо нягт уялдаа бүхий дээрх хоёр асуудлыг цогцоор нь шийдэхэд саяхан батлагдсан малын тоо толгойн албан татварын тухай хууль онцгой ач холбогдолтой болж байна.

Дээрх хуулийг гаргасан зорилго, шалтгаанд нийцүүлэн хэрэгжүүлэх талаар бэлчээрийн менежмент, малчид, байгаль орчин, судалгааны чиглэлийн төрийн бус байгууллагууд нэгдэн нэн тодорхой зөвлөмж боловсруулсан байдаг. Хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлэхэд малчдын хүсэл сонирхлыг харгалзах, урьдын алдааг давтахгүй байх тал дээр анхаарал хандуулахгүй бол малчид татвар төлөхөөс зайлсхийх, төлсөн татварыг нь үр ашиггүй зарцуулах, мөн Засгийн газрын үйл ажиллагааг малчид буруугаар ойлгох эрсдэл байж болох юм.

Энэхүү гарын авлага нь шинэ татварыг бэлчээр ашиглалт, МАА-н үйлдвэрлэл, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулах бодлогын хөшүүрэг болгоход чиглэсэн бөгөөд татварын олон улсын нийтлэг зарчим, манай улсад туршигдаж, нутгийн захиргаа, малчдын дэмжлэгийг авсан загвар, тооцоо, судалгаанд суурилсан юм.

Гарын авлагын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.