МБАНХ-ны  БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБА ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААР ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.

“Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын Баталгаажуулалтын алба нь MNS ISO 17065:2013 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” стандартын шаардлагыг хангаж Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/112 тоот тушаалаар  2 жилийн хугацаатай анх удаа итгэмжлэгдлээ. Тус “Баталгаажуулалтын Алба” нь MNS 6891:2020 “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд” стандартыг үйл ажиллагаандаа дадал болгон нэвтрүүлж буй малчдын бүлэг, хэсэг, хоршоодын үйл ажиллагаа, үйлчилгээнд  тохирлын үнэлгээ  хийж, бүтээгдэхүүний тогтолцоонд баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа.