Хээрийн түймэрт өртсөн Дорнод аймгийн Чойбалсан сумын малчдад хандив тусламж үзүүллээ

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос 2023 оны V дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан сумдыг хамарсан хээрийн түймэрт өртөж, байгалийн гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивийн аяныг санаачлан, тусламжийн аяны хүрээнд цугласан мөнгө болон эд зүйлсийг хүлээлгэн өглөө. Тодруулбал, МБАНХ-ны гүйцэтгэх удирдлагууд Дорнод аймгийн Чойбалсан суманд ажиллах үеэр хээрийн түймрийн дараа малчид хүндхэн байдалд байгааг мэдсэн тул энэхүү хандивийн аяныг өрнүүлсэн юм. 

Хандивийн аянд МБАНХ-ны хамт олон болон хамтран ажилладаг түнш байгууллагууд болох Монголын үндэсний стандарт дундын хоршоо, “Мeatpack” компани, Монголын Тогтвортой Ноолуурын платформ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ШУТИС-ийн багш оюутнууд, СКАЛА төслийн зохицуулагч М.Сэргэлэн, Саритас ОУБ-н төслийн мэргэжилтэн Г.Буян-Өлзий зэрэг байгууллага, хувь хүмүүс нэгдэн оролцлоо. 

“Монголын үндэсний стандарт” дундын хоршоо, “Мeatpack” компанийн болон нийт мөнгөн хандивын тодорхой хувь буюу 5 сая төгрөгийг Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газарт дансаар шилжүүлэн өгөв. Мөн тус сумын Хөдөө аж ахуйн тасаг болон тус сумын Хөхнуур багийн Засаг даргын газраас ирүүлсэн нэр бүхий 21 малчин өрхөд хүнсний тусламжийн багц /гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, ариун цэврийн цаас гм/ хүлээлгэн өглөө. Түүнчлэн хандиваар цугласан хувцас, сав суулга, аяга зэрэг хүний хэрэглээний эд зүйлс бүхий 12 хайрцаг , нарны үүсгүүр гэх мэт 12 сая төгрөгийн эд зүйлсийг сумын ажлын хэсгийн гишүүд, ХАА-н тасгийн мэргэжилтэн Ц.Хүрэлчулуун, Хөх нуур багийн Засаг дарга П.Дашзориг нартай хамтран малчин өрхөд хуваарилан, түгээх ажлыг зохион байгуулав. 

ДОРНОД аймгийн ЧОЙБАЛСАН сумын малчдад туслах ХАНДИВ өгсөн байгууллага хувь хүмүүс

1. НҮБ-Монголын тогтвортой ноолуурын платформ - 2,300,000₮ болон Өргөн хэрэглээний бараа

2. Жонон-Од ХХК - 100,000₮

3. Скала төслийн Зохицуулагч М.Сэргэлэн - 100,000₮

4. Каритас Чех Репаблик төслийн Зохицуулагч Г.Буян-Өлзий 50,000₮

5. ШУТИС-ийн ҮТС, ХҮТИС-ийн Багш, оюутнууд - 300,000₮

6. МБАНХ - 5,0000,000₮

7. “Монголын Үндэсний стандарт” хоршоо, MEATPACK ХХК - 5,000,000₮

Нийт 12,850,000

https://cdn.greensoft.mn/uploads/users/1925/files/348453213_6377111539002725_4374346143337882575_n.mp4

https://cdn.greensoft.mn/uploads/users/1925/files/347513943_9600632623310502_7966927874092192446_n.mp4

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Та бүхнийг хүндэтгэсэн
МБАНХ