ХЗХ Тусгай зөвшөөрөл сунгуулах

ДОЛОО.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, СУНГАХ, ТАТГАЛЗАХ

7.1.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зөвшөөрөл хүссэн ХЗХ нь дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд ирүүлнэ:

7.1.1.тусгай зөвшөөрөл сунгахыг хүссэн албан бичиг;

7.1.2.энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зөвшөөрөл хүссэн өргөдөл;

7.1.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

7.1.4.тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудал хэлэлцсэн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

7.1.5.бүх гишүүдийн хурлаар баталсан, энэхүү нөхцөл, шаардлагын 9 дүгээр хавсралтад заасан зөвлөмжийн дагуу боловсруулсан 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө;

7.1.6.тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар;

7.1.7. “Энэхүү нөхцөл, шаардлагын 3.2.18, 3.2.19-т заасныг хэрхэн биелүүлж байгаагаас гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан бусад шаардлага. /СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор 7.1.7-р заалтыг нэмсэн/

7.2.Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө Хороонд холбогдох баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.

7.3.Хорооны ХЗХ-ны бүртгэл, зөвшөөрөл хариуцсан нэгж нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 45-аас доошгүй хоногийн өмнө ХЗХ-нд энэ тухай мэдэгдлийг цахимаар эсхүл албан бичгээр хүргүүлнэ.

7.4.ХЗХ нь тусгай зөвшөөрөл сунгах өргөдөл, баримт бичгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй бөгөөд хяналт, шалгалт хариуцсан нэгжийн саналд үндэслэн хугацаа дууссан өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцох эсэхийг Хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.

7.5.Хороо нь ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зөвшөөрөл олгохтой холбогдсон өргөдөл, баримт бичгийг энэхүү нөхцөл, шаардлагын дагуу хүлээн авч хянана.

7.6.Хорооны хяналт шалгалт хариуцсан нэгжээс ирүүлсэн дүгнэлтийг харгалзан тухайн асуудлыг хариуцсан бүртгэл, зөвшөөрлийн нэгжийн саналд үндэслэн, Хорооны хуралдаанаар хэлэлцэж, ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг 3 хүртэл жилээр сунгах эсэх талаар шийдвэр гаргана.

7.7.ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан Хорооны шийдвэрийг үндэслэн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 15 хоногт багтаан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад холбогдох тэмдэглэгээ хийнэ.

 

http://www.frc.mn/a/2756