Ихэс нуурын хишиг ХЗХ-ний танилцуулга

БИДНИЙ ТУХАЙ

“Ихэс нуурын хишиг” ХЗХ нь 2017 оны 10 дугаар сарын 22-нд 30 гишүүнтэйгээр үүсгэн байгуулах хурлаа хийж, 4,2 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр Ногоон алт төслийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулах хурлаа хийж үүсгэн байгуулах хурлаар ХЗХ-ны тухай хууль, холбогдох бусад эрх зүйн баримт бичгийг үндэслэн Хоршооны дүрэм, Тэргүүлэгчдийн болон Хяналтын зөвлөлийг сонгон, бусад шаардлагатай баримт бичгийг хэлэлцүүлэн баталсан.

Хоршоо нь 2017 оны 11 сарын 15-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээг авч, улмаар санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн эрхээ 2018.02.28-ны өдөр авч, Улсын бүртгэлээр ахин баталгаажуулж гэрчилгээгээ авснаар үйл ажиллагаагаа эхлүүлэх бүрэн боломжтой болсон. 2018.03.22-ны билэгт сайн өдөр анхны хадгаламжаа авч, шинэ гишүүнээ элсүүлэн нээлтээ хийсэн.

2018 ондоо хоршоог таниулах, гишүүн элсүүлэх, элссэн гишүүн бүрийг хадгаламжтай болгох тал дээр онцгой анхаарч “Гишүүн элсүүлэх өдөрлөг”, Хадгаламж нэмэгдүүлэх өдөрлөг, Хоршооны 1 жилийн ой зэрэг идэвхижүүлэлтийн олон үйл ажиллагаа зохион байгуулсаны үр дүнд орон нутагтаа танигдаж оны эцэст 120 гишүүнтэй, 74 сая төгрөгийн актив хөрөнгөтэй, 2,1 сая ашигтай ажиллаж, 2 ажлын байр бүтэн цалинжуулах хэмжээнд бэхэжсэн.

Хоршооны удирдлага:

2018 оны сонгуулиар тэргүүлэгч гишүүн Ч.Барс Улаанбаатар хотод шилжин суурьшсантай холбоотой тэргүүлэгчдийн зөвлөлөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар бүх гишүүдийн хурлаар чөлөөлж оронд нь Х.Сүхдоржыг сонгон ажлуулсан.

2020 оны хурлаар хуучин сонгуультнуудын бүрэн эрх дуусч шинээр сонгогдсон. 2020 оны 2 сараас Хоршооны дарга А.Аварзэд, тэргүүлэгчээр Х.Сүхдорж, О.Сэрэн-Од, Б.Төрбат, Ж.Анхбаяр нар, Хяналтын зөвлөлийн даргаар Ш.Удвал, М.Нямцэрэн, П.Нямбаатар нар,  Гүйцэтгэх захирал Г.Цэвээн, нягтлан бодогчоор Д.Нэргүй, Зээлийн хорооны даргаар Г.Цэвээн, гишүүдэд Б.Төмөрбаатар, Д.Нэргүй, Б.Батжаргал, З.Дунгаамаа нар гар сэтгэл нийлэн ажиллаж байна.


ХОРШООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

Хоршооны гишүүнчлэл нь зөвхөн Дарив сумын иргэдэд нээлттэй ба  өнөөдөрийн байдлаар 221 гишүүн, 4 аж ахуй нэгж гишүүнээр элссэн байна. 

  • Нийт гишүүд 218 үүнээс: эмэгтэй
  • Нийт актив  200 сая төгрөг
  • Хоршооллын нийт өмч 38 сая төгрөг
  • 2019 оны нийт ашиг 9,8 сая төгрөг
  • 2020 оны 1-р улиралын ашиг 3 сая
  • Сангуудад хуваарилсан: Үүнд:  
    • Нөөцийн сан – 3 354 000төгрөг
    • Хадгаламж, хамгаалалтын сан – 1 140 000 төгрөг -
    • Тогтворжилтын сан – 927 000 төгрөг
    • Нийгмийн хөгжлийн сан – 1 313 500 төгрөг
    • Бусад сан – 2 310 000 төгрөг

 

ХАМТЫН АЖИЛЛАГАА

НАМЭМ төслийн дэмжлэгээр анх үүсгэн байгуулагдсан ба 2018 онд Хөвсгөл аймагт “Сарлаг фестивал”-д оролцож принтер өгөв. Компьютер, камер, хаяг, самбар, санхүүгийн програм, гишүүнчлэлийн хураамж төлөх, хоршооны гишүүний болон хадгаламжийн дэвтэр, ном тохимол, ширээ сандал, шүүгээ зэрэг материаллаг эх үүсвэрүүдийг хангах, хоршооны гишүүн болж бага хүүтэй хадгаламж хадгалан хөрөнгийн эх үүсвэр дээр туслалцаа үзүүлэх, зөвөлгөө мэдээллээр хангах байдлаар  хамтран ажиллаж байна.

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд Moccu-ийн сургагч багш нар мэргэжил аргазүйн тусламж, гишүүд болон сонгуульт албан тушаалтнуудад сургалт өгөх зэргээр хамтран ажиллаж байна.

Сургалт, туршлага судласан байдал

  • Хоршооны гүйцэтгэх алба, сонгуультнууд MOCCU-ийн сургалтанд 2-3  удаа хамрагдсан.
  • Баян-өлгий аймагт 3 удаагийн туршлага судлах сургалт уулзалтанд хамрагдсан 
  • Үндэсний холбооны сургагч багш нар 6 удаа ирж сургалт зөвөлгөөгөөр хангаж, газар дээрх үзлэг шалгалт хийж, хоршооны бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах сонгуульнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллав.
  • Хас баяжих, Тайнь ухаа  ХЗХоршоодын үйл ажиллагаатай танилцсан
  • Интер азтив BI компани програм хангамжийн сургалтанд хамрагдаж  4 сараас хойш үйл ажиллагаа бүрэн програмд шилжсэн.
  •  Үндэсний холбооны сургалтанд 2019 онд 5 сонгуульт гишүүн хамрагдсан
  • Ховд аймгийн Дарив суманд  бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн сургалтанд суусан

Амжилт бүтээл

2019 онд гишүүдээ бүлэг болгон хувааж тодорхой өрсөлдөөн үүсгэж, “Гишүүн бүр 1 шинэ гишүүн”, “Үүрэгт хадгаламжаа тогтмол нэмэгдүүлье” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан төдийгүй хойд бүсийн хоршоодоор туршлага судалж, өөрийн хоршоон дээр урьж туршлагаасаа хуваалцан 2 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн.

Хоршооны зүгээс малчин гишүүддээ илүү анхаарал хандуулж, зөвхөн санхүүгийн хэрэгцээг хангахаас гадна нийгэм олон нийтийн харилцаанд оролцоо хэрэгцээ шаардлага дээр нь тулгуурлан, “Хамтдаа байхдаа жаргалтай” бэсрэг өдөрлөг, “Орон нутгаа таньж мэдье” 5 сум тойрсон аялал, “Ахмадаа хүндэлье” ахмадын арга хэмжээ, “Хамтдаа хөгжье” 2 жилийн ойн өдөрлөг, “Хуримтлалыг зуршил болгоё” дэвжээ тэмцээн, “Өөрөөсөө гэрэлтье, Ирээдүйг өнгөлье” шинэ жилийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж хамт олон бүрэлдэх нөхцөл бололцоог хангаж шилдэг тэргүүний хуримтлуулагч, идэвхитэн гишүүдээ шалгаруулсаар ирсэн төдийг нийт багийн амжилтаар Ш.Удвал ахлагчтай баг 2018, 2019 онуудын шилдэг бүлгээр шалгарсан.

Олон арван гишүүдийнхээ итгэл зүтгэлээр Ногоон алт төслөөс зарласан уралдаанд амжилттай оролцон 3-р байр эзэлж Хоршооны дарга Г.Цэвээн Санья хотод туршлага судлах эрхээр, хоршоо 5 000 000 төгрөг, тоног төхөөрөмжөөр шагнагдсан.

Хоршоо нь гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс гадна Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гишүүдээс хадгаламж татан төвлөрүүлж, мөн Ногоон алт хөтөлбөрөөс үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн программ, шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр гэрээ хийж  ажиллаж ирсэн.

 

ҮЙЛЧИЛГЭЭ, БҮТЭЭГДЭХҮҮН

Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон Тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн гишүүддээ Зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна.

Хадгаламжийн 6, зээлийн 6 бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Дэлгэрэнгүй..

Хоршооны хадгаламжийн хүү 16,8%-18%, зээлийн хүү 1,9-3% байна.

Хадгаламжид бусад банкнаас 3-5%-ийн илүү хүү тооцож найдвартай хадгалах ба хоршооны гишүүн болсоноор хадгаламж нээлгэх эрх үүсэхээс гадна бусад олон сайхан давуу тал бий болно.

 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Шинэчилж байна...

 

ХОЛБОО БАРИХ

 

Суурин утас: 86727280 95099951
Цахим шуудан: tseween14@yahoo.com
Оффис хаяг: Говь-Алтай аймаг, Дарив сум, Үйлдвэр баг , Их Дарив бэлчээр ашиглагчдын холбооны байр 

Фэйсбүүк хаяг: 
Фэйсбүүк групп: 

БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Банк: Төрийн банк
Данс: 240400092298
Эзэмшигч: Ихэс нуурын хишиг ХЗХ
Утга: Нэр, регистр, утас, зориулалтаа тодорхой бичих