Завхан аймагт шинээр 3 ХЗХ үүсгэн байгуулах, сургалт хийв.

Гурван ХЗХ үүсгэн байгуулагдлаа

2020-08-16 Улиастай хот

Дундын сангаас ХЗХ-д шилжихэд Завхан аймгийн Цагаанхайрхан Отгон Тосонцэнгэл сумдын БАХ-ын малчин гишүүдэд Санхүүгийн эрх чөлөө, Малчны байгууллагууд ба ХЗХ үүсгэн байгуулж амжилттай ажиллах нэгдсэн цэгцтэй ойлголт өгсөн сургалт хийж техникийн туслалцаа үзүүлэн ХЗХ үүсгэн байгуулагдах урьдчилсан нөхцөл бүрдлээ.

Сургалтын үр нөлөө болон өмнөх бэлтгэл ажлын үр дүнд Дундын сангаас ХЗХ-д шилжих Завхан аймгийн Цагаанхайрхан сумын "Алтан цул" ХЗХ Отгон сумын "Очирвааний хишиг буян" ХЗХ Тосонцэнгэл сумын "Тосон ундрага"ХЗХ тус тус үүсгэн байгуулах хурлаа хийж дүрмээ батлан дүрмийн дагуу зохион байгуулалтанд орлоо.

Одоо хуулийн этгээд болж Тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эхлэх хариуцлагатай ажлын өмнө ирлээ

Та бүхэнд амжилт хүсье

Та бүхэн ЧАДНА.