Говь-Алтайн аймгийн ХЗХ-ны туршлага судлах аялал

Завхан аймагт НАМЭМ төслийн дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдаж СЗХ-оос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан ХЗХ-дын төлөөлөл Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын "Вангийн ивээл" ХЗХ болон Дарви сумын Ихэс нуурын хишиг ХЗХ-ны үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

Үйл ажиллагаа нь жигдэрсэн хоршоодууд нь шинээр байгуулагдаж буй хоршооддоо үнэтэй зөвлөгөө өгч, туршлагаасаа харилцан хуваалцлаа. 

Багийн бүрэлдэхүүн:

  • Завхан аймгийн Шилүүстэй сумын Лүн мянганы оргил ХЗХ - 6 хүн
  • Завхан аймгийн Яруу сумын Яруу саяар дэлгэрэх ХЗХ - 6 хүн

Хоршооны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорхи хуудсаар зочлоорой.