Могойн голын багачуудад 1 сая төгрөгийн үнэ бүхий тоглоом хандивлалаа

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Могойн голын нүүрсний уурхайн хотхонд байх хүүхдийн Цэцэрлэгийн алдрай бяцхан багачуудад 1 сая төгрөгийн үнэ бүхий тоглоомыг хандив болгон өглөө. Тус цэцэрлэгийн хамт олон хүүхдийн байгууллагыг дэмжин ажилласан МБАНХ-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон түүний ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө. 

Сайн үйлс дэлгэрэх болтугай