Монголын бүтээгдэхүүнийг Европ болон Швейцарын зах зээлд гаргахад хамтран ажиллана

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, дэд дарга Бенойт Мейэр-Биш болон Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн менежер Ц. Энх-Амгалан нар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц. Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр /2020.01.14/ уулзлаа.

Уулзалтын эхэнд З.Мэндсайхан сайд "2004 оноос хойш хэрэгжсэн Ногоон алт, Малын эрүүл мэнд, Монгол төмс, Монгол ногоо төслүүд Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон юм. Энэ үеэр хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчин, фермерүүдийг Швейцарын холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн үндэсний онцлогыг шингээсэн ноос ноолуур, сүү сүүн бүтээгдэхүүн, сарлагийн хөөвөр, арьсаар хийж байгаа экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх асуудлаар талууд санал солилцсон юм. Дараагийн жилүүдэд Монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг Европ болон Швейцарын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.