Хоршоодын төлөөлөлтэй цахим сургалт хийв

МБАНХ-ы хоршооны зөвлөх, сургагч багш Н.Баасанхүү Архангай аймгийн Их-тамир, Чулуут, Өндөр-улаан сумдын анхан шатны хоршоо болон аймгийн дундын хоршооны удирдлагуудад “Хоршооны түүхий эд бүтээгдэхүүний төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт цахим сургалт зөвлөгөөг зохион байгууллаа. Түүхий эдийн төлөвлөгөөг боловсруулсанаар хоршоо тус бүрээс бэлтгэж зах зээлд нийлүүлэх түүхий эд бүтээгдэхүүний хэмжээг нэгтгэх, хамтран ажиллагч  түнш "Step EcoLab" төсөл, HGG coop болон бусад  байгууллагуудтай хамтран ажиллахад илүү үр дүнтэй байх юм. Учир нь хамтран ажилладаг зорилтот хоршоодоос нийлүүлэх түүхий эд бүтээгдэхүүний хэмжээ болон бэлтгэх цаг хугацааг үндэслэн зах зээлтэй холбох боломж бүрддэг байна.

Энэхүү сургалтын үеэр Архангай аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Батдорж хоршоодын удирдлагуудад Швейцарын хөгжлийн агенлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгтэйгээр, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Дижитал медик ХХК-тай хамтран хөгжүүлж буй “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийн талаар мэдээлэл өгсөн юм.