Ихтамир суманд ногоон тэжээл тариалах төсөл хэрэгжүүлэв

Архангай аймаг Ихтамир суманд “Малын нэмэгдэл тэжээлийн нөөц бүрдүүлэх замаар бэлчээрийн даац ачааллыг бууруулах” зорилгоор СБАХ-ы дэргэдэх анхан шатны хоршооны эзэмшлийн 20 га талбайд БАХ-ийн ахлагчид болон малчид хамтран ногоон тэжээл тариалах төслийг хэрэгжүүлэв.

2020 оны 6-10 сарын хугацаанд хэрэгжүүлсэн энэхүү төслийн хүрээнд Ихтамир сумын 9 БАХ-ийн ахлагчид хамтран 20 га атаршсан талбайн хашааг засварлан 2020 оны 07 сарын 1-5-ны хооронд хувийн техник бүхий иргэн, аж ахуй нэгжээр тариалалтыг хийлгэсэн юм.

Төсөл хэргжүүлэхэд нийт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсныг НАМЭМ төсөл болон СБАХ, хоршоо, малчдаас хамтран хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлсэн болно.

Төслийн дэлгэрэнгүй ЭНД ДАРЖ танилцана уу.