Өндөр-улаан сумын малчид хамтран ногоон тэжээл тариалав

Архангай аймаг Өндөр-улаан сумын 4 га талбайд БАХ-ийн ахлагчид болон малчид хамтран “Малын нэмэгдэл тэжээлийн нөөц бүрдүүлэх замаар бэлчээрийн даац ачааллыг бууруулах” зорилготой төсөл хэрэгжүүллээ. Энэхүү төслийн хүрээнд Өндөр-улаан сумын СБАХ болон Бэлх багийн Даахь БАХ-ийн малчид хамтран 4 га талбайд ногоон  тэжээл тариалсан байна. Нийт 20 тнн ногоон тэжээл бэлтгэж 10 тоныг нь зах зээлийн ханшаас 20 %-ийн хөнгөлөлттэй үнээр БАХ-ийн малчдад борлуулж нийт 3 сая төгрөгийг орлогыг бүрдүүлэ дараа жилийн тариалатын зардлын сангаа бүрдүүлж, үлдсэн 10%-ийг төсөл хэрэгжүүлэгч малчид мал өвөлжилтийн бэлтгэл өвс тэжээлийн нөөцөө хангахад зориулж 10 өрхийн хэрэгцээг хангажээ.

Төслийн дэлгэрэнгүй ЭНД ДАРЖ танилцана уу.