Өндөр-Улаан сумын Баянгол БАХ-ын малчид 2.5 га талбайд ногоон тэжээл тариалав

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол БАХ-ийн нийт 12 малчин өрх өвөлжөө, хаваржааны орчмын хөл бууцны хашаанд ногоон тэжээл тариалах ажлыг гүйцэтгэсэн. Тэжээл тариалалт нийт 2,5 орчим га талбайд хийлгэсэн ба нийт 8 тонн ногоон тэжээл хурааж авсан байна. Төсөл хэргжүүлэхэд нийт 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсныг НАМЭМ төсөл болон малчдаас хамтран хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлсэн болно.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү