Архангай аймгийн Чулуут  сумын Баян-хайрхан БАХ-т ногоон конвейр байгуулав

Архангай аймгийн Чулуут сумын Баян хайрхан БАХ-ийн малчид малын чанар, таваарлаг байдлыг нэмэгдүүлэн зах зээлийн эргэлтэнд оруулах замаар бэлчээрийн ачааллыг бууруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор "Бэлчээрийн төлөв байдал сайжрах, сэргэн ургах боломжтой хаваржаа орчмын хөл бууц бүхий бэлчээрийн талбайгаас сонгон хашиж хамгаалах" төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд Баян хайрхан БАХ-ийн малчин Д.Төмөрбаатар тэргүүтэй 4 өрхийн гишүүн малчид Баянхайрхан БАХ-ийн Зуун мод гэх газарт хаваржааны хөл бууц бүхий газрыг төслийн дэмжлэгтэй өөрсдийн хүчээр хашиж хамгаалан ногоон конвейр байгуулсан байна. 

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.