Улаан харгана БАХ

Баян-Өлгий аймгин Улаанхус сумын Улаан харгана БАХ-ийн малчид "Согоогийн 45 га хадлан хаших төсөл" хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь бэлчээр нутагаа сэлгээн, өнжөөхийн тул зуслангийн нүүдэл хийдэг Улаанхаргана БАХ-ын малчин өрхүүдийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, бүлгийн малчдын өвлийн нөөц бэлчээр бий болгох, амьжиргааг сайжруулах, цаашид амжиргааны эх үүсвэр болсон бэлчээр нутгаа хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилго тавьсан байна. Төслийн хүрээнд бүлгийн малчдын хамтын хүч хөрөнгөөр 5 жил барьж дуусгаж чадаагүй хашааг малчдын Байгууллагын төслийн дэмжлэгтэйгээр дуусгасандаа малчид талархаж байна.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Улаан харгана БАХ-ын малчин өндөр настан Б.Манат: Манай сумын Согоог багийн Улаан харгана БАХ-т  Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хэрэгжиж байгаа хадлан хаших ажил амжилттай хэрэгжиж, өндөр ашиг шим хүртэх боломж олгосонд малчид бид баяртай байна. Тус талбайг малчид бид өөрийн хүч хөрөнгөөр 5 жил  хашаалсан ч бүрэн дуусгаж чадаагүй тул сумын малчдын байгууллагад хүсэлт оруулсан нь дэмжигдсэнд маш их баярлаж байна. Тус жижиг төслийн ачаар 10 малчин өрхийн тэжээлийн нөөц нэмэгдэн, өвлийн бэлчээр хамгаалагдаж амьжиргаанд нь их хувь нэмэр болж байна. Согоог, Баянзүрх багийн их малтай зарим малчид намаржиж бидний өвөлжөөг сүйтгээд явдаг байлаа, Харин одоо хашаалсаны ачаар хэсэгхэн ч гэсэн газарт бэлчээрээ хамгаалж чадлаа. Тиймээс уг төслийг санаачлан хэрэгжүүлсэн сумын  малчдын байгууллага, дэмжлэг үзүүсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.. Бусад малчид хэсэг, бүлгүүд үлгэр жишээ авч хамтарч ажиллахыг хүсье.