Хүйсийн говь багийн 84 малчин өрх

Говь алтай аймгийн Баян уул сумын Баян тал БАХ-ийн гишүүд Хүйсийн говь Багийн төвд байрлалтай өвсны фондын дээврийг сэргээн засварлах "Аюулгүйн фонд" төслийг хэрэгжүүллээ. Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малыг ган зудын эрсдлээс хамгаалах, хохирол багатай даван туулахад зориулсан энэхүү төслийн хүрээнд агуулахын дээврийн шувуу нуруу, дээврийн төмөр, унь банз зэргийг шинээр сольж мөн шинээр нуруутай болгож өндөрлөсөн байна. Мөн тус агуулахын барилгыг урт удаан хугацаанд ашиглах зарчмыг баримтлан хариуцах эзэнтэй болгож Багийн ИНХ-ын дарга малчидад нь хүлээлгэж өгчээ.

Агуулах засварлагдаж ашиглалтанд орсноор Хүйсийн говь багийн Баян тал БАХ-ын 84 малчин өрх төслийн үр шимийг бодитоор шууд хүртэж байна. Мөн Баян тал БАХ-ын Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гансүх "Манай баг энэ төслийн үр шимийг хүртэж байна энэ агуулхын барилга 2015 онд хүчтэй шуурганы улмаас дээвэр нь хууларч унасан малчид өөрсдийнхөө хүч боломжоороо засварласан боловч дахин хотойж унасан одоо бол бүдүүн дүнзэн модоор нуруу хийж төмөр болон бусад материалыг нь засварласан нь чанарын хувьд үнэхээр сайн боллоо малчид хадлан тэжээлээ агуулах болсонд баяртай байгаа" гэлээ.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.