Өндөрширээт сумын малчдад ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэв

Төв аймгийн Өндөрширээт сумын малчдад ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлжээ. Тодруулбал, 2020 оны 06 сарын 25-30 хооронд 8 малчин хамтран 250 га ногоон тэжээл тариалсан байна. Үр авахад шаардлагатай 35000,000 төгрөг өөрсдөө, түлш, хашаа барихад зориулж 4200,000 төгрөг болохоос төслөөс 3000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн малчид өөрсдөө 800,000 төгрөг, “Ширээт Хөгжил”хоршоо 400,000 төгрөг гаргаж дэмжлэг үзүүлэн уг тариалалтыг хийсэн. 2020 оны зун бороо хур багатай байсан болохоор ургац  бага авсан байна. Ургац хураалтаа 2020 оны 09 сарын 28-30 өдрүүдэд хийж дуусган, 1 га-гаас 4 цн ургац авчээ. 

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.