“НОГООН АЛТ- МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” төсөл болон Бэлчээрийн менежментийн тухай

Хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг ба 2020 оны статистикийн мэдээгээр энэхүү салбар нь ДНБ-ний 12 гаруй хувийг бүрдүүлж байна. Тэр дундаа мал аж ахуйн салбар нь ХАА-н салбарын бүтээгдэхүүний 80%-ийг бүрдүүлээд зогсохгүй нийт айл өрхийн 34%-ийн амьжиргааны үндсэн эх сурвалж болдог байна.

Харамсалтай нь манай орны нийт бэлчээрийн 65% нь бэлчээрийн зохисгүй хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр доройтоод байна. Бэлчээрийн тогтвортой менежмент нь нүүдлийн мал аж ахуйг хамгаалахаас гадна хүнс тэжээлийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй тул энэ салбарт чиглэсэн бодлого, үйл ажиллагаанууд нэн шаардлагатай байна.

Энэ удаагийн дугаартаа бид Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын Эрүүл Мэнд” төслийн менежер Ц. Энх-Амгаланг урьж оролцуулан, “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Ерөнхийлөгч, М. Болд болон подкастын зохицуулагч О. Наран нартай хамтран ярилцлаа. 

Зочин маань урт хугацааны төсөл хэрэгжүүлэхэд төслийн төлөвлөлт, хамтын ажиллагаа болон хяналт үнэлгээний үйл явцын ач холбогдлын талаар хуваалцлаа. Түүний хэрэгжүүлсэн төсөл олон хүмүүст урам зориг түгээж, сонсогчидод маань манай орны эмзэг хэдий ч баялаг бэлчээр, газар нутгийн талаарх ойлголтыг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн подкастын бүтэн дугаарыг ЭНЭ холбоос дээр дарж сонсоно уу.