Б.Баатарсүрэнгийн

Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий “Монгол орны Бэлчээрийн үндэсний IV форум" өнөөдөр цахимаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн форумын хүрээнд гэрэл зураг, видео шторк, хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулж, вертуал орчинд байршуулан оролцогчдыг шалгарууллаа. Ялагчдыг тодруулахдаа оролцогчдын илгээсэн бүтээлийн үндсэн санааг лавлаж, утга учир ач холбогдлыг үндэслэн тодруулсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. 

Монгол орны тал нутгийн олон янзын өнгө төрх, хэв шинж, гайхамшгийг гэрэл зургийн агшинд болон видео дүрсэнд буулгах замаар олон нийтэд байгалийн уран тансаг байдал, гайхамшиг, байгалийн тэнцвэрт байдлын үнэ цэнэ, ач холбогдлыг тодруулах зорилготой “Монголын тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахын ач холбогдол” гэрэл зураг болон видео шторк уралдааны шилдэг бүтээлийн эздыг танилцуулж байна.  

 

 

Гэрэл зургийн үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.responsiblenomads.mn/ дарж үзээрэй.