Ц.Энх-Амгалан

АНУ-д төвтэй Олон Улсын Төслийн Удирдлагын Институт болох Пи Эм Ай Монголиа Чаптэр-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Хүндэт илтгэгчидийн нэгд ШХА-ийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан уригдан оролцож байгаа ба үнэ цэнтэй мэдлэг, сайн туршлага судлахаар зогсохгүй олон төрлийн боломжийг тус хурлаар олж авах боломжтой юм. 

Шинэ төсөл эхлүүлж буй, эсвэл одоо хэрэгжиж буй төслүүд дээр ажиллаж байгаа залууст зориулан төслийг хэрхэн удирдах, ямар боломж, бэрхшээлүүд тулгардаг, мөн шинэлэг арга барилыг ажилдаа хэрхэн нэвтрүүлж амжилтад хүрсэн тухайгаа Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Ногоон Алт Экосистемийн Төслийн менежер Ц.Энх-Амгалан (Ph.D) 9 сарын 24-ний өдөр та бүхэнтэй хуваалцах болно. Малын эрүүл мэнд, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр Монголд сүүлийн 17 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа “Ногоон Алт” төслийг тэрбээр удирдаж буй.

Та яг одоо цахим тасалбараа дараах холбоосоор захиална уу.
www.pmimongolia.mn/conference

#PoweringtheProjectEconomy

 

Тус хурлын зорилго нь “ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах, төслийн удирдлагын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлох, төслийн мэргэжилтнүүд, гүйцэтгэх удирдлага, PMI®-ийн дотоодын болон олон улсын гишүүд, салбар бүрийн менежерүүдийг нэг зорилго дор нэгтгэж, төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга зүй, шилдэг туршлагийг хуваалцах боломжийг олгох аж.

Хурлыг зохион байгуулагчид энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн тод сэтгэгчид болон бүтээгчдийг нэг дор цуглуулан, бүтэн өдрийн турш урам зориг түгээсэн, үнэ цэнтэй мэдлэг, туршлага бүхий илтгэлүүдийг хүргэн хамтын ажиллагаа тогтоож, эх орныхоо цаашдын хөгжил дэвшилд бодитойгоор оролцоход тань хувь нэмэр оруулахыг зорьсон байна.

Хуралд оролцогчид ажиллах санааг бодитоор бүтээхэд хэрэгтэй PMI Talent Triangle® буюу Ур Чадварын Гурвалжинд хамрах техник, манлайлал, төслийн ур чадварын талаар мэдлэг олгож, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах ажлын хэсэг нь албан ёсны байгууллагуудын хамт олонтой хамтран ажиллах, төсөл хөтөлбөр, портфолио удирдах удирдамжийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Ногоон сэргэлт, Ажайл арга зүй буюу хурдацтай дасан зохицох арга зүй, Тогтвортой хөгжил гэсэн сэдвүүдийн дунд явагдах аж.