“Хариуцлагатай нүүдэлчин” стандартаар баталгаажсан анхны сүүн бүтээгдэхүүн худалдаанд гарлаа

Эрүүл бэлчээр, эрүүл малтай, мал сүргийнхээ тавлаг байдлыг хангасан, хүрээлэн байгаа байгаль орчиндоо ээлтэй, чанартай түүхий эд нийлүүлдэг хариуцлагатай малчид, фермерээс нийлүүлсэн сүүгээр үйлдвэрлэсэн "Хариуцлагатай нүүдэлчин" стандартыг хангасан анхны сүүн бүтээгдэхүүнийг Витафит Милк компани зах зээлд гаргалаа.

Үүгээрээ тус компани бэлчээр, байгаль орчныг хамгаалах асуудлыг бодлогынхоо нэг хэсэг болгосоноо харуулж байна. Энэ үр дүнд хүрэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумын малчид Витафит милк ХХК, Дижитал медик ХХК, ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв, МБАНХ, Борнуур сумын Мал эмнэлгийн тасаг, Борнуур сумын СБАХ, НАМЭМ төслийн хамт олонд талархлаа илэрхийлье.