Монгол малыг эдийг засгийн зөв эргэлтэд оруулах зорилготой “Малын цахим худалдааны зах”-тай хамтран ажиллаж буй “Буянт хан Түмэн сүрэг” хоршооны гишүүн, Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн малчин, Бум-Эрдэнийн Ууганбаатартай ярилцсанаа хүргэж байна.
ДэлгэрэнгүйМЭЕГ-аас 2020 онд нэвтрүүлсэн Мал эмнэлгийн нэгдсэн систем нь малын шилжилт хөдөлгөөнийг хянах, малын хулгайтай тэмцэх, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах зэрэг үйл ажиллагааг цогцоор нь багтаасан байдаг.
Дэлгэрэнгүй“Малын цахим худалдааны зах”-ын үйл ажиллагааны анхны малчин хамтрагч нарын нэг Дундговь аймгийн Дэрэн сумын 3 дугаар багийн малчин Х.Аншинтай ярилцсанаа хүргэж байна.
ДэлгэрэнгүйМал аж ахуйн салбарыг эдийн засгийн зөв эргэлтэд оруулж, малчид болон хоршоодын хамтын ажиллагааг дэмжиж, хөрөнгө оруулагчийн сэтгэл ханамжийг хониор баталгаажуулсан “Малын цахим худалдааны зах”-ын анхны хамтрагч Дунговь аймгийн Дэрэн сумын “Буянт хан Түмэн сүрэг” хоршооны дарга Аншингийн Даваадалайтай ярилцсанаа хүргэж байна.
ДэлгэрэнгүйХүн бүрт гар утаснаасаа мал аж ахуй эрхлэх, ашиг шимийг хүртэх боломжийг олгож буй “Малын худалдааны цахим зах” төслийн үйл ажиллагаа эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.
ДэлгэрэнгүйХэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн багийнхан, Судалгаа хөгжлийн төв, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, ХААИС, Бодлого судлалын төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл болон төвийн бүсийн аймгууд болох Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн 56 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцов.
ДэлгэрэнгүйТэсийн гол дагуу нутагладаг хотгойд, баяд, урианхай үндэстэн ястануудыг нэгтгэж, нүүдэлчин соёл, өв уламжлалыг гадаад дотоодын жуулчдад сурталчилан таниулж буй энэхүү наадмын зохион байгуулагчид “Нэгэн голын хүүхдүүд” нэгдэж байгааг онцоллоо
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” компани, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ хамтран “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг /2023.07.19/ Алаг-Эрдэнэ сумын соёлын төвд зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйХөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээг 5 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Далан булаг” –т 7-р сарын 20, 21- ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
ДэлгэрэнгүйМонгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр түүний доройтлыг хэрхэн бууруулах, бэлчээрийг зөв зүйтэй ашиглах чухал байна. Эрдэмтдийн судалж тогтоосноор дэлхийн хуурай газрын 3/1 хувийг эзэлдэг хуурай, хуурайвтар бүс нутгуудад цөлжилт, газрын доройтол их явагдаж байгаа бөгөөд бэлчээрийн газрын экосистемийн үр нөлөөг судалсан судалгаатай танилцаж, Монгол орны экосистемийн өнөөгийн байдлын талаар ярилцаж байна.
ДэлгэрэнгүйБэлчээр бол монголчуудын хувьд үнэлж баршгүй алт гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдалд нэн тулгамдаж буй асуудал бол малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болсон бэлчээрийн чанар, бүтээмжийн бууралт, үүнтэй уялдсан орчны доройтол юм.
Дэлгэрэнгүй“Тал хээрийн эко систем-хүн амын амьжиргааны эх үүсвэр, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн бааз суурь болох нь” сэдэвт илтгэлийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Бурмаа танилцуулав.
ДэлгэрэнгүйНҮБ-аас 1994 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-ний өдрийг цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр (2023.06.15 ) Бэлчээрийн үндэсний зургадугаар форумыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос 2023 оны V дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан сумдыг хамарсан хээрийн түймэрт өртөж, байгалийн гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивийн аяныг санаачлан, тусламжийн аяны хүрээнд цугласан мөнгө болон эд зүйлсийг хүлээлгэн өглөө.
Дэлгэрэнгүй