АНУ-ын Нью-Йорк хотноо 2022 оны 3 сарын 15-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил (БНМОЖ) болгох шийдвэрээ зарлалаа.
ДэлгэрэнгүйШвейцарын хөгжлийн агентлагийн 17 жилийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон “Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгөх систем”-ийн өмчлөх эрхийг ХХААХҮЯ хүлээн авахыг зөвшөөрсөн юм.
ДэлгэрэнгүйМал аж ахуйн салбар тэр дундаа бэлчээр, малчдын аж амьдралын талаар олон жил уйгагүй судалж, гадны үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, бодит өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан гарын таван хуруунд багтах эмэгтэй судлаачийн нэг бол Цээлэйгийн Энх-Амгалан. "Ногоон алт"-ын гэдгээрээ олонд танигдсан түүнийг "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-т зориулсан баярын дугаарынхаа зочны хойморт урьж, ярилцлаа.
ДэлгэрэнгүйМонголчууд эрт дээр үеэс өвөг дээдсийн үлдээсэн өв их соёл, уламжлал, монгол ахуйгаа хадгалж, малчин удам тасралгүй үргэлжилж, өлсөхийн зовлонг үзэлгүй өнөөдрийг хүрсэн нь үнэн. Энэ бол маш том аз. Та бидний юутай ч харьцуулашгүй давуу тал бас боломж.
ДэлгэрэнгүйМонголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
ДэлгэрэнгүйМБАНХ-ны дэргэдэх Ногоон алт финанс ХЗХ-ны “Бүх гишүүдийн хурал 2022” боллоо /2022.03.07/. Тус хурлаар “Ногоон алт финанс” ХЗХ-ны Гүйцэтгэх удирдлагын 2021 оны тайлан, Хяналтын зөвлөлийн хяналтын тайлан, 2021 оны ашиг хуваарилалт, 2022 оны төсөв, төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.
ДэлгэрэнгүйШвейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн семинарууд зохиогдож байна.
ДэлгэрэнгүйМБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг Архангай аймагт ажиллан, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн Газрын дарга П.Гомбо-Очир, аймгийн ENSURE төслийн зохицуулагч Б.Цэрэнлхам, Өлзийт сумын идэвхижүүлэгч Д.Пүрэв-Очир нартай уулзаж, төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын үр дүн, ололт амжилтын талаар ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаар санал солилцсон юм.
ДэлгэрэнгүйЗах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил, нэмэлт санхүүжилт /IFAD/ төслийн Бэлчээрийн удирдлага уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Зөвлөх үйлчилгээг 2019.01.04-2021.11.30-ны өдөр хүртэл үзүүлэхээр ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан ажилласан бөгөөд төслийн үр дүнг танилцуулах ажлыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулав.
ДэлгэрэнгүйМалын тооны өсөлтийг малын чанарын дээшлэлтээс 5-8%, бог малын хээлтүүлэг, төллөлтийн менежментийг сайжруулснаар наад зах нь 8-10% нийтдээ 12-18%-аар сааруулж тэр хэмжээгээр Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтойг бидний судалгаа тооцоо харуулж байна” гэдгийг онцолж байлаа.
ДэлгэрэнгүйГовь нутгийн үзэсгэлэнт чимэг болж, өөрийн гэсэн өвөрмөц соёлыг хадгалсан тэмээн сүргийг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх нь зөвхөн монголчууд бидний асуудал биш. Учир нь дэлхий дээрх хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь Монголын говьд нутагладаг гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татдаг.
ДэлгэрэнгүйМонгол оронд бэлчээрийн төлөв байдлыг хянаж үнэлэх, бэлчээрийн сэргэх чадавхи, ашиглагчдын оролцоон дээр суурилсан зохистой ашиглалтыг төлөвшүүлэх үндэсний хэМжээний чадавхи бүрдүүлэхэд байнга дэмжиж тусалж ирсэн Швейцарын хөгжлийн агентлагийн үе үеийн дарга нар Маркус Дубах, Феликс Феллман, Маркус Валдвогел, Габриелла Шпирли нарт Монголын нийт Малчид, ард түМний нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна.
ДэлгэрэнгүйБэлчээрийн доройтлыг бууруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан хөтлөх зохистой ашиглалтыг нэвтрүүлэхэд бэлчээрийн хэдий хэмжээний нөөцтэй болох, хэдэн толгой малыг багтаах боломжтой, хэдий хэмжээний бэлчээр хаагуур хэрхэн доройтож байна, доройтсон бэлчээр сэргэх эсэх, доройтсон бэлчээрийг сэргээхэд хэдий хугацаа шаардагдах зэрэг олон асуултууд бидний өмнө тулгарч байна.
Дэлгэрэнгүй