card

Хадгаламж зээлийн хоршооны үзэл баримтлал

Хоршооллын хөдөлгөөний үүсгэн санаачлагчдын 11 үзэл санаа баримтладаг. Үүнд:

  1. Хүнийг дээдлэх үзэл Хүн хүний дайтай амьдрахын тулд хөрөнгө бус хүн төвтэй тогтолцоо бий болох ёстой. Энэ утгаараа капиталист нийгэм хөрөнгө, мөнгийг шүтдэг бол хоршоололын хөдөлгөөнд хүнийг дээдлэх үзэл нэн түрүүнд тавигддаг. 
  2. Эв нэгдэл Эдийн засгийн чадавхгүй иргэдийг хүний дайтай амьдруулахын тулд тэднийг уриалан дуудаж, эвлэлдэн нэгдүүлэх шаардлагатай юм. Эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллавал хүнийг дээдлэх сэтгэлгээ бий болно гэж үзсэн.
  3. Харилцан туслалцах Харилцан туслалцах гэдэг нь хувь хүний хөгжил бусадтай харилцах харилцааны явцад хөгжиж байдаг гэсэн үзэлд суурилдаг.
  4. Бусдыг хайрлах үзэл Капитализмийн хувиа хичээх, бие хүн төвтэй үзлийн эсрэг бөгөөд хайр энэрэл, дэг журамд суурилах ба бусдын төлөө өөрийгөө золиослох, бусдад аз жаргал бэлэглэж, хайр халамжийг үзүүлэх зорилгоор хийж буй үйлдлийг хэлнэ.
  5. Өөрийгөө хөгжүүлэх үзэл Хүн бүр өөрийнхөө хувь заяаг өөрчлөх боломжтой бөгөөд үүний тулд хичээл зүтгэл шаарлагатай гэсэн үзлээр өөрийгөө тасралгүй хөгжүүлэх ёстой юм.
  6. Биеэ даах үзэл Хэн нэгний албадлагаар бус өөрийнхөө хүсэл сонирхолоор хоршоонд элсэж, хоршоо нь ч мөн гадны тусламж болон дарамж шахалтгүйгээр үйл ажиллагаагаа бие даан явуулах тухай үзэл юм.
  7. Эрх чөлөө Бие даах үзэлд суурилан хоршоо нь эрх чөлөөг эдлэх боломжтой болно. Эрх чөлөөг зохицуулалт болон хариуцлагад тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой байдаг.
  8. Тэгш эрх Хоршоо нь хувь хүмүүсийн бүлэг  хэдий ч хөрөнгө бус хүнд төвлөрсөн бүтэц юм. Энэ нь хөрөнгөд төвлөрсөн хувийн бизнесээс ялгагдах хамгийн том онцлогтой. Хоршооны гишүүд оролцох, шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэ нь гишүүн бүр тэгш эрхтэй болохыг илтгэдэг.
  9. Ардчилал Тэгш эрхийг хэрэгжүүлэхийн тулд ардчилалын тухай ойлголтыг авч үздэг. Бүхий л шийдвэр болон үйл ажиллагаа нь хэзээд ардчилсан хэлбэртэй байх ёстой бөгөөд ямар нэгэн онцгой эрх эсвэл хувийн үзэл бодлоор ганцаараа шийдвэрлэх боломжгүй.
  10. Ашгийн бус үйл ажиллагаа Хоршоо нь капитализмын ашгийн төлөө үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ашгийн төлөө бус үйл ажиллагааг үзэл баримтлалаа болгодог.
  11. Шударга байдал Ашгийн төлөө үйл ажиллагааны үед элбэг тохиолддог шударга бус байдлыг таслан зогсоож, шударга байх зарчмыг баримталдаг.