Видео мэдээ
Шинэ
Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох анхдугаар уулзалт 2019 оны 06 сарын 18-25 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм. Уг уулзалтаар хоёр улсын малчид түүхий эд, цагаан идээ, махны төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх талаар туршлага солилцох, өвс бордоо, газар тариалан эрхлэх талаар харилцан суралцах, мах, цагаан идээгээ аялал жуулчлалын бүсээр дамжуулан хэрхэн олон улсын зээлд гаргах талаар санал солилцов.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох хоёрдугаар уулзалт 2019 оны 08 сарын 16-22 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм.
Монгол Улс дахь энэ удаагийн соёлын харилцааг дэлгэрүүлж, туршлага судлах уулзалтын хүрээнд Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, “Монгол сарлаг 2019” фестивальд оролцож, монгол ёс заншил, соёл, малчдын амьдрал ахуйтай танилцаж, өвс бордоо, газар тариалан эрхлэх талаар харилцан суралцах, мах, цагаан идээгээ аялал жуулчлалын бүсээр дамжуулан хэрхэн олон улсын зээлд гаргах талаар санал солилцсон билээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран бэлчээрийн менежмэнтийг зөв төлөвлөх, шаардлагатай суурь мэдээллийг бий болгох зорилгоор Бэлчээрийн гарцын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ажлыг 2015 оноос эхлэн хийж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Зөвлөх Б. Мэнджаргал орон нутагт ажилласан талаараа мэдээлэл өгөв.
Дэлгэрэнгүй
Шинэ
Малын бэлчээр доройтож цөлжилтийн аюул нүүрлэж байгаагийн нэг тод жишээ бол Улаанбаатараас тун холгүй баруун тийш чиглэсэн авто замын дагуу үргэлжлэх Төв аймгийн нутаг дэвсгэр дэх энэ өргөн хөндий мөн. Яагаад ингэж доройтож цөлжих болов?
Дэлгэрэнгүй
Шинэ
ШХА-ийн Ногоон алт-малын эрүүл мэнд төслөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Мал эмнэлгийн гэрчилгээжүүлэлтийн систем ба махны мөшгих тогтолцоо/Animation on veterinary certification system & traceability of meat prepared by Green Gold Animal Health Project, SDC in Mongolian
Дэлгэрэнгүй
Шинэ
Баянхонгор аймгийн Богд сумын Гурван гол багийн малчин залуу Ц. Буяннэмэх Олон улсын "Дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийн Улаанбаатарт болсон хуралд оролцож нээлт хийлээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
Young Mongolian herder and PUG leader Ts Buyannemeh from Bogd soum of Bayanhongor aimag made a presentation at the 8th GASL Annual Meeting held between 11-15th June, Ulaanbaatar
Дэлгэрэнгүй