Исланд улсад газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр суралцахыг урьж байна

Исланд улсад газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр суралцахыг урьж байна.

Зорилго:

Газар, байгалийн нөөцийн менежментийн салбарын мэргэжилтнүүдийг судалгаанд суурилсан менежментийн чиглэлээр чадавхижуулах

Сургалтын чиглэл:

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний байгалийн экосистемүүдийн цогц үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө, дасан зохицсон менежмент, байгалийн нөөцийн төлөв байдлыг тодорхойлох мэдээлэл цуглуулах, боловсруулж дүн шинжилгээ хийх, улмаар ашиглалтыг тохируулах талаар онол, практик дээр үндэслэсэн мэдлэг, чадвар дадал олгоход чиглэгдсэн.

Тавигдах шаардлага:

UNU-н нөхөн сэргээлтийн сургалтын хөтөлбөртэй хамааралтай сэдвээр суралцсан байх                                  (Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх)

Нэгээс дээш жил энэ салбарт ажилласан байх

Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх

40 хүртэлх настай

Оролцогчид англи хэл дээр бэлтгэсэн CV-гээ, албан газрын тодорхойлолт, мөн тус сургалтанд хамрагдсанаар хэрхэн өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөгөө 2019 оны 5-р сарын 1-ний дотор доор дурьдсан хаягаар ирүүлнэ үү!

СV-д дараах мэдээллийг оруулна:

Present position

Education

Experiencesrelated to the training

Research experience/Professional experience/Academic experience etc.

Publications/Conference presentations

Honors/Awards/Fellowships and Grants

Professional Memberships

Хаяг:   [email protected]  Лавлах утас: 99069116

[email protected], 99776474

[email protected]    99159152