“Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил ба эдийн засаг” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний VII бага хурал зохион байгуулагдана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачлагаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулиас “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил ба эдийн засаг” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний VII бага хурлыг 2018 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Ногоон эдийн засгийн болон гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх эдийн засаг,  бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, мал аж ахуй, газар тариалан, салбарт үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн ашиглалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалт, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх зэрэг салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлж, судалга ашинжилгээний ажлын үр дүнг шинэ шатанд хүргэхэд энэхүү хурлын зорилго чиглэгдэнэ.

Хуралд гадаад, дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны байгууллагууд, төрийн болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын  байгууллага, нэгжүүд, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцох бөгөөд дараах асуудлуудын хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Үүнд:

Ногоон эдийн засгийн бодлого

Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл ба байгалийн нөөцийн ашиглалт, үр ашиг

Байгалийн нөөцийн хөдөө аж ахуй, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө

Байгалийн нөөцийн менежмент

Хүн амын амьжиргаа ба байгалийн нөөц

Хөдөөгийн хөгжил

Мал эмнэлэг, эрүүл ахуй

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалт, нийлүүлэлтийн сүлжээ

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээл

Мал аж ахуйн салбарын бүтээмж, эрчимжүүлэлт

Газар, бэлчээр ашиглалтын менежмент

Усны нөөцийн менежмент

Экологи нөхөн сэргээлтийн менежмент

Экосистемийн үнэлгээ

ХАА-н үйлдвэрлэлийн мэдээллийн технологи

ХАА-н салбарын шинэ технологи ба инноваци гэх мэт.

Дээрх сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх хүсэлтээ “ОРОЛЦОГЧИЙН МЭДҮҮЛЭГ” бөглөж,   2018 оны 5 дүгээр сарын 25-ны дотор   [email protected][email protected]  гэсэн цахим хаягаар ирүүлэх юм. Оролцогчийн мэдээллийг ХААИС-ийн доорхи вэб хаягаар орж авна уу.

http://http://seb.muls.edu.mn/conference_mn/call-for-paper/